Оны онцлох fashion show –Nafa& Carardli 
2020 оны 12 сарын 30

Жил бүрийн сүүлээр ирэх оныхоо намар, өвлийн загварын чиг хандлага тодорхойлох гэж Парис, Лондон зэрэг загварын өлгий болсон томоохон хотуудад шоу болдог. Үүний жишгээр энэ оны хамгийн онцлох шоу болсон нь Nafa& Carardli fashion show байв. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай Монгол оронд тохирох өвлийн тасанг зэрэглэлийн шилдэг брэнд болох NAFA-г Н.Солонго хатагтай одоогоос 9 жилийн өмнө оруулж ирсэн. Их хотын трэнд өнгө, шинэ соёл, хэв маягийг дэлгэрүүлж чадсан тэрээр энэ оны онцлох шоуг гардан хийж, их хотыг доргиож чадсан.  

Топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа, Г.Уранчимэг, Азийн топ модель Э.Энхболд, МУГЖ Т.Ариунаа, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, их найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан, УИХ-ын гишүүн П.Анужин гээд жинхэнэ домог, топуудтай хамтарч ажилласаар багагүй цаг хугацааг элээжээ. Carardli бол Монголд нутагшаад хоёр жил болж буй. Гэсэн ч хэдийнэ метрополитан хотын ганган бүсгүйчүүдийн өвлийн тансаг хэрэглээ болж, онцлох брэндийн нэг болжээ. 
500 гаруй зочид цуглуулж, Монголын сор болсон дуучид, олны танил эрхмүүд, их хотын эрхэмсэг ноёд, хатагтай нарыг цуглуулсан уг шоунд АЖ Н.Сувд гуай хүртэл загвар өмсөж, тайзан дээр алхсан гэхээр аргагүй л дээд зэрэглэлийн luxury үдэш болсон билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet