Г.Содбаярын буруу юу, зодуулсан гэх бүсгүйн буруу юу
2020 оны 12 сарын 29

Сүүлийн хэдэн хоног сошиал орчинд тархаад байгаа Г.Содбаярын хэрэг нэлэн газар авч эхлэв. Хоёр гаруй жил үерхсэн найз бүсгүйгээ зодсон гэх мэдээлэлд тэр хариу өгсөн. Нурууны хүнд гэмтэл авсан гэх Ю.Кундыз бүсгүй найз бүсгүй биш зүгээр л уулздаг байсан гэх. Сошиалаар хөвөрсөн энэ хэрэг зүгээр ч нэг хүчирхийлэл бус Монголын толгой баяныг тойрсон асуудал болохоор газар авч буй нь энэ. Дэлхийн томоохон хэмжээний тэмцээнд амжилт гаргаж явсан чамгүй өндөр карьертай бүсгүй эмнэлэгт уйлаад хэвтэж байхыг харсан хүмүүс үнэмшихгүй гээд яах билээ. 
Г.Содбаярын хэлснээр бол Ю.Кундыз түүний хөнгөн харилцаа байжээ. Тэрээр “ Би гар хүрээгүй. Бидний дундах үл ойлголцол юунаас үүдсэн бэ гэхээр тэр бүсгүй манай гэрт ирсэн. Гэнэт эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, бэлгэвчний хайрцаг гаргаж ирээд, “Энэ хэнийх юм бэ” гэж над руу дайрсан. Тухайн үед миний найз хажууд байсан. Болсон бүх явдлыг гэрчилнэ. Ямар ч зодоон, цохион болоогүй. Цустай ариун цэврийн хэрэглэл нүүрэнд тулгаад байхаар нь би түлхсэн. Тэгэхэд эвгүй унасан юм шиг байна лээ.” гэх хариулт өгчээ. Үнэхээр бүсгүй 50 сая төгрөг өгөөгүйд шаралхсандаа хуурамч дүр эсгэсэн үү гэдгийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Заавал мөнгөтэй хүний зөв болж, хохирсон хүн нь буруутай хэвээр үлддэг нийгмийн хандлага хэзээнээс хойш юм бүү мэд манайд байсаар л ирсэн. Хөнгөн харилцаатай хүнээ гэртээ оруулдаг, хэрэлдсэнийхээ дараа тэврэлдэж, хамт байхаар болсон хүнд буруу өгөх үү, 50 сая төгрөг нэхэмжилж, эмнэлэгт хэвтэж буй бүсгүйг буруутгах уу. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг. Бүсгүй өмнө нь ямар байсан, хэрхэн амьдарч байсан талаар мэдэх хүн байхгүй. Түүнийг нугардаг, фитнесээр хичээллэдэг гэхээс өөр мэдэх зүйл үгүй. Хэнийх нь буруу гэдэг нь цаг хугацааны эрхээр илчлэгдэнэ биз. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet