Хамгийн анхны оффшорчин Х.Баттулгын чөтгөрийн тойрог 
2020 оны 12 сарын 29

Цэцэг цэврүү шиг, ядахад сив сингл манай ерөнхийлөгч нийгэмд хамгийн их таалагддаг фигур. Дуугүй байгаа нь хүртэл хайр хүргэм харагдана шүү дээ. Спортлог өв тэгш юм болохоор бие бялдраа хөгжүүлж өдий насалчихаад хүүхний хүсэмжит эр хэвээрээ байгаад нь алга ташмаар. Яг нэг чухал чухал үед оносон мэдэгдэл хийж нийгмийн сэтгэлзүйг орвонгоор нь эргүүлж чадна. Ер нь оффшорчин гэдэг сэтрийг нь л аваад хаячихвал хүний хайлан, цаадах чинь. Тэгвэл саяхнаас түүнтэй холбоотой урт олс хоолойг нь боомилохоор хөвөрч эхэллээ. Түүний эзэмшдэг оффшор компанийн нэрс цагаан дээр хараар дурайх аж. Уг нь өөрөө оффшорчдын хөрөнгийг авчирвал монгол улс өрнөөсөө гарна гээд сүржин мэдэгдэл хийчихсэн л хүн. Арай өөрийнхөө мөнгийг авч ирж нүдний ус барах юм биш байгаа даа? 
Интернэтэд байрлах "Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн "Женко Холдинг" ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт Хятадад хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдаг үйл явдлын түлхүүр энэ гэлцэж байна. 

Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд "Баянгол зочид буудал" ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, "Женко"-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирнэ. 
  Билли Лим Син Пау нь Сингапурын иргэн, хятад. Энэ хоёрын нөхөрлөлийн түүх сонины шарласан хуудас, телевизийн дэлгэцнээ олонтаа гарч байв. Яахав дээ эр улс нөхөрлөө л биз гэтэл өөр учигтай байсан бололтой. 
Олон жилийн өмнө "Женко"-гийн мэдлийн "Сити шоп" хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан. Билли Лим өнөөдөр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллан Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд "Женко тур бюро" ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг "Капитрон" банкинд ажилладаг" гэжээ. 

"Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Баян найзуудтай өглөгч найзуудтай мань Женко буянтай л хүн юм гэх гэтэл ... 

"Женко Холдинг"-ийн вэбсайтад "Mining" буюу "Уул уурхай" гэсэн хэсэг байна. "Баянгол" зочид буудал, "Мах импекс", Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц "Женко"-д нэг бус байх. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компани мөн түүнийх байжээ. 

2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх "Камекс" ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг тус компани нэгэн цагт "Женко"-гийнх байсан.  Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур "Камекс" компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255  сая ам.доллар) худалдаж авч,нэрээ "Mongolian Investment  Group” (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.
Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, "Камекс" XXК нь "Төгрөг нуурын энержи" хэмээх компанийг 100 хувь, "Корес Монголиа" компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

"Женко"-гийн сайт дээр "Камекс" компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг "Корес Монголиа" ХХК авсан.
"Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь "Камекс"-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. "Төгрөг нуурын энержи" компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

Тэглээ гээд нийтлэлийн "гол баатар" энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан "Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт" уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд "Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх" гэж байна.

Тэгвэл "Женко34" бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг "Камекс" ХХК-ийн захирал" гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн "Ааstocks" компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол "Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь "Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь" гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. "Бүх зам Ром руу очдог" гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй "Женко" руу хөтлөх аж.
МоАХолбооныхоо хурлын индэр дээрээс, энгийн иргэдээс 250 дахин их орлоготой уул уурхайн эздийг занах УИХ-ын гишүүнийг энд тэндхийн хятадууд, тэрбум тэрбумын орлоготой уул уурхайн бизнес, энэ хоёрыг холбож байж болох элдэв будлиан, нууц хоронд огт хамаагүй хэмээн итгэхийг хүсэх тусам захын баримт л хүссэнээс шал эсрэг зүйлийг нотлох ажээ. Хонгконгийн өнөө компанид том хувь эзэмшдэг хоёр монголын нэгийг танилцуулахаа мартах шахлаа. "Машбатын Бөхбат болон түүний эхнэр Балболдын Оргилсүрэн нар тус бүр 17.21 буюу нийт 34.42 хувийг эзэмшиж байна. Гурван монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 40.16 хувь буюу Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн “Wong Ching Ping Alex”-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дээр дурьдсан Х.Баттулгын эртний анд Билли Лим Син Паугийн охин Селистина 5.74 хувийг эзэмшиж байгаагаас Х.Баттулга нь энэхүү оффшор компаний далд эзэн гэдэг нь тодорхой харагдана.

Цуутнуудтай зиндаа ойртсон хоёр дахь монгол манай Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат юм. Эндээс Лим, жүдо, "Женко" гэсэнтэй адилаар Хонгконг, мөнгө, нэг монгол, жүдо, "Женко" гэсэн яг адилхан төгсгөлтэй бас нэг дараалал үүсэх нь. Лим гэснээс дээр манай жүдочдыг мөнгөөр шагнасан хэмээн нэр гарсан өнөө Деннис Лим "Mongolian Investment Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 2010 оны 10 дугаар сард алдарт жүжигчин Жэки Чаны Монголд хийсэн гурав хоногийн буяны айлчлалыг Хонгконгийн "Mongolian Investment Group” компани санаачлан зохион байгуулсан гэдгээ өөрийн вэбсайтад албан ёсоор мэдээлсэн байна.
Жэки Чан "Баянгол" зочид буудалд бууж, Цонжин болдог дахь Чингисийн хөшөө цогцолбор зэрэгт очсон бөгөөд монголчуудаас түүнтэй хамгийн ойр дотно байсан хүний нэрийг манай хэвлэлүүд "Женко" Х.Баттулга гэж бичжээ. Бичихээс гадна эднийхний Жэки Чантай авахуулсан ганган зураг байдаг л даа. Өөр айлын хүүхдүүдэд бол үсрээд л өвлийн өвгөнтэй авахуулсан зураг бий. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet