Энэ оны онцлох дуулиан
2020 оны 12 сарын 28

2020 он гараад л коронатай нүүр тулсан бид жил дамнаж, халдварын сэрэг тэмцсээр л байна. Гэвч хариуцлаггүй иргэд, эмнэлгийн буруугаас болоод дотооддоо халдвар алдаж, гэр гэртээ бүгэхээс өөр аргагүйд хүрэв. Тийм болохоор корона яах аргагүй энэ оны хамгийн том сэдэв. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр сонгуулийн жил болохоор гэнэтхэн л коронаг умартаж, улс даяар сонгуулийн сурталчилгаагаа нижгэр явуулсан.  Харин сонгууль дөхөөд ирмэгц нэр дэвшиж буй хэд хэдэн улстөрчдийг торны цаана хорьсон нь энэ оны онцлох дуулиан болов. 
УИХ-ын гишүүнээс татгалзаад удаагүй байсан Н.Номтойбаяр, цагтаа сайдын суудалд тухалж, аархаж явсан С.Баяр, Д.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс шүүхийн хаалга татаж, өдгөө “аавынд” хоригдож буй. 
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нар таван жил, Д.Эрдэнэбатад дөрвөн жил зургаан сар, С.Баярцогт арван жил, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр дөрвөн жил, Н.Номтойбаярт таван жил таван сарын ял оноосон бол УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнбат гишүүнд зургаан хорих ял оноосон. Ийн 2020 он улстөрчдөд халгаатай жил болж, оны дуулиант хэргийг ил болгов. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet