Б.Ууганцэцэг: Ямар ч үед өглөө 07.00 цагаас оройтож сэрэх эрх байхгүй
2020 оны 11 сарын 19

Иргэдээ төлөөлөх эрхэм үүргийг гүйцэтгэж, өнөөдрийн энэ нөхцөлд амрах ч завгүй байгаа хүмүүс олон бий. Тэдгээрийн нэгээхэн төлөөлөл болсон Баянгол дүүргийн эрхэм төлөөлөгч Б.Ууганцэцэгээс “Корона ба гэрийн хорио” онлайн асуултдаа хариулт авлаа. Төлөөлөгч маань их царайлаг, залуухан харагдаж байгаа биз. Тэгсэн атлаа алдарт эх, ажил албандаа шаргуу, дайчин гээд олон сайхан тодорхойлолттой хүн юм. Ингээд шинэхэн төлөөлөгчийнхөө 10 хариулттай хамтдаа танилцъя. 
-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна?
-Хэчнээн “Корона ба гэрийн хорио” гэж байгаа боловч бүтэн нэг хорооны 14.000 иргэнийг төлөөлж сонгогдсон төлөөлөгч, таван хүүхэдтэй “Алдарт эх”-д 07 цагаас оройтож сэрэх эрх байхгүй шүү дээ /инээв/. Хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлтгэж өгчихөөд амтархан ууж байхыг нь харахаас өглөөний ажил эхэлнэ дээ. Тэгээд л онлайнаар хурал, цуглаандаа суухаас өдрийн ажил эхэлж, азтай өдрөө 23 цагт унтаж байна даа. 

-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа?
-Ариутгал хийнэ. Мөн өөртөө зориулж, ном уншиж, өөрийгөө хөгжүүлөх тал дээр анхаарч байна. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна?
-Хүүхдүүдийнхээ дархлааг дэмжсэн хоол хийж өгнө. 
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ?
-Сармис, цагаан гаа, адууны мах, витаминлаг хүнсний ногоонүүд түлхүү хэрэглэж байна. Мөн төрөл бүрийн дархлаа дэмжих цайнуудыг гэрийн аргаар хийж, хэрэглэж байгаа.
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?
-За, кино ч үзэх зав олдохгүй байна даа. 

-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна?
-Дейл Карнегийн "Илтгэх урлагийн нууц жор"-ыг яг одоо уншиж байна.
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?
-Төр засгийнхаа бодлого, шийдвэрийг дагаж мөрдөнө.
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?
-Хийх гэж төлөвлөсөн ажлууд их байна. Хамгийн түрүүнд ажил дээрээ л очно доо.
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Бухимдах зүйл байхгүй ээ. Гэр бүлтэйгээ сайхан байна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Төр засагтаа хандаж, хүүхдэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг авч, хүүхэд хамгааллын ажлуудыг эрчимжүүлэхийг хүсч байна.  Харин иргэддээ хандаж уриалахад, төр засгийнхаа бодлого, шийдвэрийг дагаж, хорио цээрийн дэглэмийг сайн баримтлан гэр бүл болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна. Бид хамтдаа энэ аюулт өвчнийг давж гарч чадна.

                                                                                                                                                                                                              Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)