С.Мөнхчулуун: Өнөөдөр эхнэр маань жинхэнэ буриад маягийн аарцтай шөл хийнэ
2020 оны 11 сарын 19

Зарчим дээрээ зогссон хүний ялагдал ялалт байдаг. Энэ бол манай удаах хүндтэй зочны хэлсэн үг. Grandnews.mn-ний “Корана ба гэрийн хорио” онлайн 10 асуултын хариултыг С.Мөнхчулуун өглөө. Түүний хувьд манай урдаа барих цөөхөн хэдэн чадварлаг боловсон хүчнүүдийн нэг гэж дийлэнх хүн дуу нэгтэй хэлэх биз. Төрийн жинхэнэ албан хаагч. Хотын мээринд хүртэл нэр нь яригдаж, улстөрийн хүрээнд чамгүй чамбай нэгэнд тооцогддог. Хэтэрхий зарчимч нь хэтийн улстөрд нь чөдөр болоод ч байдаг байж мэдэх юм. Гэхдээ түүнийг дэмжигчдэд “нэг юм дуулгах байх аа” гэсэн хүлээлт бий бий. Ингээд С.Мөнхчулууны гэрийн хорионы эдгээр өдрүүд хэрхэн өнгөрч байгаатай хамтдаа танилцъя. 
-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Өглөө хүүхдүүдийн хичээл эхлэхэд л босч байна. 2 хүүхэд 8,9-өөс цахимаар хичээл нь ордог. Орой жаахан оройтож унтаж байгаа. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Докторын ажлаа дуусгачих гээд л сууж байна. Гэрт байхаар хийх ажил мундахгүй юм. Загас, нохой, яст мэлхийгээ хооллоно. Хүүхдүүдийн хичээлийн талаар ярилцана, зав зай, боломж гарсан дээр хүүхдүүдтэйгээ өдөрт 1 тоглоом тоглохыг хичээж байна. Шагай няслах, морь уралдуулах, концерт тоглохоос эхлээд л, тэгээд интернетээс мэдээ мэдээлэл харна. Твиттер, Фэйсбуук, Инстграммаар орно. Ингээд л өдөр өнгөрч байна. 

-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Өнөөдөр эхнэр маань жинхэнэ буриад маягийн аарцтай шөл хийнэ гэсэн.

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Манайх жил бүрийн өвөл ингэний хоормог авч уудаг. Орой бүр халаагаад 1 аягыг уухад ханиад томуу тусна гэсэн ойлголт ер нь байхгүй. Манайх хүүхдүүддээ томуугийн вакцин ч хийлгэдэггүй. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-“Шотландын сүүлчийн хаан” гээд Угандагийн ерөнхийлөгч асан Айди Амин -ы тухай кино, Michael Collins гэж Ирландын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Ирландын тусгаар тогтнолыг авчирсан удирдагчийн тухай кино үзлээ. Мөн Юнивишны кино багцад байгаа баримтат кинонуудаас үзэж байна. Баялагийн хараал, Технологийн хордлого, Дэлхийд мэдэгд гэх мэтчилэн үзүүштэй кинонууд их байна. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-За шинэ ном аваагүй байлаа. Яг одоо бол өөрийнхөө судалгааны ажил дээрээ төвлөрч байна. "Нийслэлийн нийгмийн дундаж давхрааны төлөв байдлыг нийгмийн бодлогод харгалзах шаардлага" сэдвээр докторын зэрэг горилж байгаа. 

-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?

-Шаардлагатай бол хувь хүний үүднээс хэдий ч хугацаанд тэсч болно. Гэхдээ өрхийн тэргүүний хувьд гэр орноо авч явах үүрэг, хариуцлага бий. Засаг төрийн гаргах шийдвэрийн хүрээнд тэсч чадна. Мэдээж Засаг төр маань иргэдээ хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулахгүй байлгах үүргээ биелүүлж таарна. Үгүй бол амь амиа бодоорой гээд хэлэх байлгүй дээ. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Докторын ажлаа хамгаалж дуусгана, Нэгэнт л үр хүүхдийнхээ амьдрах нийгэмд өнгө нэмэхээр зорьсных зорьсон зорилгынхоо төлөө явна. 
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Сошиал харж л бухимдахгүй бол өөр бухимдах юм алга. Европын орнууд хагас жил шахуу карантилаад хэсэг завсарлаад дахин карантин тогтоож байна. Тэдний хажууд бид дөнгөж 4 л хонох гэж байна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна? 
-Нэгэнт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон юм чинь нэгдсэн удирдлагаар хангаад, зохион байгуулалтанд оруулаад, асуудлыг шуурхай шийдэж өгөхийг л хүсэх байна. Амжиргааны төвшин доогуур, өдрийн орлоготой иргэдийн судалгааг сайтар гаргаж хүнсний дутагдалд оруулахгүй байх талаар сайн анхаарах хэрэгтэй байна. Эргэж буцсан, дутуу төлөвлөсөн, олон утгатай, эргэлзээтэй шийдвэр гаргаж иргэдийг бухимдуулахгүй байх хэрэгтэй. Бусдаар бол төр засагтаа итгэж байна, цаг сайхан болохыг хүлээж байна. -Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? -Иргэд минь элдэв юманд бүү санаа зов, засаг төр гэж байгаа цагт ямартаа ч хоосон хонуулахгүй байх арга хэмжээг авна. Харин бид гарч, орж, дэглэм зөрчиж нэрмээс бололгүй байцгаая. Гэртээ байж гийгүүлцгээе гэж уриалмаар байна. Амьд явбал улсын наадам үзнэ гэж үг байдаг. Гол нь эрүүл байвал бусад нь болно доо. Энэ хугацааг ашиглаад хийж амжаагүй юмаа гүйцээ, гэрийнхэнтэйгээ ярилц, ядаж л хэд хоног амраад ав гэж хэлмээр байна.

                                                                                                                                                                                                        У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)