О.Амгаланбаатар: Манай хөргөгчний хаалганд дуу орчихсон
2020 оны 11 сарын 19

Модель, жүжигчин О.Амгаланбаатар манай “Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлагын өглөөний дугаарт оролцлоо. Их л хошин хүн юм. Гэртээ үр бүтээлгүй байгаад байгаа болохоор ядаж босч сунайя даа гэсэн шүү. Түүнийг “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр, “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө танихгүй хүн ховор болсон биз. Харин тайзнаа бол Монголоо төлөөлөх цөөхөн хэдхэн эрэгтэй моделиудын тэргүүн эгнээнд бичигдэх нэгэн юм. Ингээд Азийн супер моделийн 10 хариулттай хамтдаа танилцъя. Загварын тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж яваа Амгаадаа амжилт хүсэе. 

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна?
 -Өглөө 08.00 цагт босч, орой 00.00 цагт унтаж байна даа. Жаахан эрт унтдаг болно оо. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Яг үнэнийг хэлэхэд кино л үзэж өнгөрөөлөө. Одоо жоохон үр бүтээлтэй юм хийж өнгөрөөе дөө. Ном уншъя, хэл усаа сайжруулъя л гэж бодох юм. Болохгүй бол ядаж сунайя даа. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Адууны махтай аарцтай, сармистай шөл. Өнөөдөр ч гэлтгүй өдөр болгон л идэж байна дөө. 
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Витамин амин дэм ууж байна. Сармис, цагаан гаа, цэвэр байгалийн жимсны шүүс түлхүү хэрэглэж байгаа. 

-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-Би GOT /Game of thrones/ үзээгүй байсан юм. Одоо л үздэг цаг санагдаад үзэж байгаа. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Уншина аа уншина. Одоо Аюурзаны Шүгдэнг унших гээд авсан. Эхлээгүй л байна.
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Уг нь ингээд байгаад байхад болохгүй юм алга. Даанч хэт удвал мөнгө санхүүгээс эхлээд амьдрал ахуй, ажил төрөл хэцүүдэх байх даа. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?
-Хөдөө орон нутаг явна даа. Төлөвлөсөн юм их байна. 

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Гэртээ байхаар идээд л баймаар санагдах юм. Идээд байгаа болохоор хөргөгчний хаалганд дуу орчихсон. Тэр дуу л намайг жаахан бухимдуулж байна даа. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Төр засаг хийх зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. Тэр зүйлийг нь хийхэд иргэд бид ч их бага хэмжээгээр оролцоотой нь ойлгомжтой. Тиймээс өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй тэвчих ёстой бол тэвчээд, тэсэх ёстой бол тэсээд энэ айхтар зүйлийг давая л гэмээр байна. Ирэх жил энэ зүйлээс ангид наадам, цагаан сараа хийгээд эрх чөлөөний үнэ цэнийг мэдрэн амьдрах байх аа манай Монголчууд.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)