Б.Эрхэмбаяр: Монголчууд хэзээ ч өлсөж үхэх хүмүүс биш 
2020 оны 11 сарын 18

Grandnews.mn-ий “Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлага үргэлжилж байна. Энэ удаагийн хүндтэй зочин бол “Алганы хээ” романы зохиолч Б.Эрхэмбаяр. Ийм гайхалтай хүнээс ном уншдаг уу гэж асуух инээдтэй гэмээр байсан ч огтхон ч төвөгшөөлгүйгээр “Британид бестсэллэр болсон Machines Like me номыг уншиж байна даа” гэж хариулсан байдаг юм. Бичсэн ном зохиол шиг ээ маш энгийн, ойлгомжтой гайхалтай дүр. Зохиолч хүн гэхээр л ном уншиж, юм бичээд л байдаг юм биш шүү дээ. Ингээд Б.Эрхэмбаярын өдрийг хэрхэн өнгөрөөж байгаатай хамтдаа танилцацгаая. 

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Өглөө нэг их оройтохгүй босохыг хичээж байна. 09.00 цаг гэхэд босоод цай ундаа хийчихээд иогийн нарны мөргөл 30 хийгээд, гэдэсний таталтаа хийж байгаа. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Ном уншиж байна. Уншина гэж авчихаад уншиж амжихгүй байсан олон сайхан номнуудаа завтай байгаа дээрээ уншиж байна. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих вэ? 
-Өнөөдөр жаахан хөнгөн хоол иднэ ээ. Өчигдөр хонины мах, ногоо чанаж идсэн. Өнөөдөр халуун аарц уугаад, ногооны салат идээд унтана даа. Ер нь оройд хүнд хооллохоо больж байгаа. 
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй. Зүгээр л тааваараа унтаж амраад сэтгэл өөдрөг инээж байвал тэр л дархлааг дэмжих болов уу. 

-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-Кино үзлээ. “Ану хатан” киног үзсэн. Алпийн ууланд авирсан хүмүүсийн баримтат кино үзэж хэзээ нэгэн цагт ингээд авирах юмсан гэж мөрөөдлөө. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Яг одоо Machines Like me гээд Британид бестсэллэр болсон ном эхлүүлээд орхисон байснаа уншиж байна. 
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Дан гэртээ байх ч нээрээ л их тэсвэр шаардах юм байна шүү. Өглөө бүр сэрүүлгийн дуугаар сэрээд 9 цагтай уралдах хэмнэлд за бараг л ухаан орсон цагаасаа дассан хүн юм байна. Тухайн үедээ нэг өглөө ч болсон дураараа унтах юмсан гэсээр өндийдөг бол одоо үс зүсээ янзлаад ажилдаа явах чинь жаргал юм гээч гэж бодогдох юм. Гэсэн ч хөл хорио нь өөрийгөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж буй хариуцлага юм шүү дээ гэж бодохоор УОК-ийн шийдвэрийг хүндэтгээд бай гэтэл нь л байна даа. Магадгүй сарын дараа энэ асуултыг асуувал би юу гэж хариулах бол гэж бодохоор бас амаргүй л байна. 

-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-“Сүүтэй уулын савдаг” кино төслийнхөө ажил руу л орно доо. Бас ууланд алхана. 
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Миний хувьд нэг их бухимдсан юм алга. Тэр нөөцийн махыг яг одоо тарааж олон хүн бөөгнөрүүлэх хэрэг байна уу л гэж бодлоо. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Төр засаг нийт иргэддээ өвчингүй бол жаргал шүү. Эв найрамдалтай байж л энэ өвчнийг ялна. 1990 онд Монголчууд жинхэнэ өлсөж байсан. Бараа таваар хоол унд хомсын хомс байсан. Жаахан тэсвэртэй байцгаая. Монголчууд хэзээ ч өлсөж үхэх хүмүүс биш. Төр засагт хандаж хэлэхэд, хүнд амьдралтай ард иргэддээ чиглэсэн хоол хүнсний хангалтыг сайжруулах хэрэгтэй

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)