Марка: Өдрийг секс хийж л өнгөрөөж байна 
2020 оны 11 сарын 18

“Хар тас”-ын Марка 10 асуултанд хэрхэн хариулсан бол гэдгийг сонирхох хүн бишгүй л байгаа байх. Угийн шулуун шударга яриатай, хошигнол өндөртэй хүн л дээ. Мэдээж түүний хариулт товчхон бас дахин товчхон байлаа. Grandnews.mn “Корона ба гэрийн хорио” онлайн асуулт, хариултаараа олон сонирхолтой зочныг урин оролцуулах болно. Ингээд монголын анхны реппэр, реп хамтлагийг үүсгэн байгуулагч Маркагийн 10 хариулт. 
-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Өглөө 05.30 цагт. Орой 23.00 цагт унтаж байна. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Өдрийг секс хийж л өнгөрөөж байна. 

-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Мах чанана. 
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Жимс, ногоогоо л түлхүү хэрэглэж байна. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-HBO “Луугийн ээж” үзэж байгаа. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Сэтгүүл уншдаг. 
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Банкны зээл чөлөөлвөл 200 хоносон ч чадна. 

-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Секс л хийнэ дээ. 
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Хуйхаа маажих. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Хамтын хүчээр даваад гарна. Бид чадна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (39)
  • 12-01 11:05
    Retweet (20)
  • Retweet (10)
  • Retweet (10)
  • 12-01 11:13
    Retweet (7)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 12-01 11:04
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)