У.Пүрэвжав: Новшийн өвчний ард бүгдээрээ амжилттай гарцгаая 
2020 оны 11 сарын 18

“Хөл хориотой ч хөгжилтэй өөдрөг байж дархлаагаа тэтгэх гэж хичээж байгаа хүн байна аа” гээд л бидний онлайн ярилцлагад маш таатайгаар оролцсон эрхэм найруулагч У.Пүрэвжав танд гүнээ талархъя. Түүний хувьд телевизийн салбарт ажиллаж байгаад 2014 онд “Хязгааргүй” УСК-д анх тоглосноор кино салбарт орсон. Ерөнхийдөө байгаль хамгааллын чиглэлээр буюу ирвэс хамгаалах талруугаа уран бүтээлээ туурвидаг. Ингээд жүжигчин, найруулагч У.Пүрэвжавын 10 хариултыг хамтдаа сонирхоё. Сонирхуулахад, өнөөдөр тэднийх гэдэс чанаж иднэ гэсэн шүү. Гоё байгаа биз. 

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Ажлын онцлогоос шалтгаалж ихэнхдээ оройтож унтдаг байсан болохоор тэр хэмнэл хэвээрээ л байгаа. Одоогоор гэр хорионы үед орой 00.00-01.00 цаг гэж унтаад өглөө 09.00-10.00 цагийн үед сэрж байна. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Өдрийн дийлэнх цагийг кино үзэх, хоол идэх, хэвтэх, фэйсбүүкдэх, ном унших, дутуу үлдсэн бичвэрийн ажлаа үргэлжлүүлэх гэх мэтээр өнгөрүүлж байна даа. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Хоол бол янз бүрээр нь л идэж байна дөө. Өнөөдөр гэдэс чанана. 
 

Төр засаг нь аж ахуй нэгж, иргэддээ ойлгомжтой боломжтой шийдвэрүүд гаргаасай л гэж хүснэ. Хүмүүст бол аль болох өөдрөг, тайван байж энэ новшийн өвчний ард бүгдээрээ амжилттай гарцгаая гэж хэлье дээ.

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ?
 -Учиргүй их дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглээгүй. Эерэг тайван байдалтай л байгаа. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?

-Видео сангаас болон телевизээр гарч байгаа нэг ангит кинонууд үздэг. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 

-Яг одоо Сьюзан Кейний “Дуугай” гэдэг номыг эхлүүлэх гэж байна. 

-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?
 -Гэрээс гарахгүй удахад хэцүү л юм. Ажил зогсож бүх юм хаагдсан үед олон хоног тэсч чадахгүй л болов уу. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Өвчин арилж хил нээгдвэл гадагшаа л явмаар байна даа. 
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Гэртээ бухимдах юм байхгүй ч “Бүтэх бүтэхгүй шийд шийдвэр, бусдыг бодохгүй хамгаалалтгүй явж халдвар тараасан байх магадлалтай” мэдээ үзэхэд л бага зэрэг бухимдах байдал бий болох юм. Өөр ч тайван дөө. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Төр засаг нь аж ахуй нэгж, иргэддээ ойлгомжтой боломжтой шийдвэрүүд гаргаасай л гэж хүснэ. Хүмүүст бол аль болох өөдрөг, тайван байж энэ новшийн өвчний ард бүгдээрээ амжилттай гарцгаая гэж хэлье дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • 12-01 03:34
    Retweet (20)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • 12-01 09:19
    Retweet (1)
  • Retweet (0)