Э.Азжаргал: Буруу хэмнэл дасал болчих вий гэсэн айдастай байна
2020 оны 11 сарын 17

“Mayara Mongols”-ийн үүсгэн байгуулагч Э. Азжаргалтай “Корона ба гэрийн хорио” онлайн ярилцлагаа үргэлжлүүллээ. Бизнес эрхлэгч хүн болоод ч тэрүү ард түмний нуруун дээр ирсэн ачааг их л бодитой хэлж, төр засгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа онцолж байна. Өнөөдөр зарим хүнд ямарч хүндрэл гараагүй харин ч цаг хугацааг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлж байгаа бол зээлээс зээлийн хооронд амьдардаг ард иргэдэд маш хүнд нөхцөл байдал тулгараад байгаа. Аль хэдийн хаалгаа барьж, өрөнд дарлагдсан хүмүүс олноор бий болсон. Тэр үүнийг онцолжээ. Э.Азжаргалын 10 хариултыг хамтдаа тольдоё.

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна?

-Эхний хэдэн өдөр крантинлагдаагүй юм шиг босч, унтаж байсан. Өглөө босдог цагтаа босч, ажлаа амжуулах гэж цагтай уралдаж байсан. Сүүлийн 2 өдөр цаг харахаа больсон. Ерөнхийдөө энэ цагийн хязгааргүй, тайван байдалдаа дасал болж эхэлсэн л дээ. Энэ нь стрессгүй амар санагдсан. Түрээс, цалин, зээлээ бодохоор стрессдээд байсан учраас бусадтай адилхан хөргөгч, зурагтаа байнга тандаж кино үзэж эхлэсэн.
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Ихэнхэд нь зурагт үзэж байна. Ямар ч зорилгогүйгээр цаг өнгөрөөж байна. Үнэхээр утгагүй. Ийм байдлаар удвал угаасаа галзуурна л даа. Ингэж буруу хэмнэлээр амьдарч байгаад энэ байдалдаа дасал болчих вий дээ гэсэн айдастай байна. 

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна? 
-Ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа. Өдөр бүр аарц буцалган ууж, ердийн иддэг хоолоо л идэж байна. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-Солонгос драма ёстой үздэггүй. Гэхдээ гарааны бизнесийн тухай солонгосчуудын хийсэн драмаг үзэж байна. Их хөөрхөн. Зөндөө уйлсан. Startup гэдэг нэртэй. Дараа нь Queen`s Gambit гэдэг нэртэй гоц авьяастай, шатарчин охины тухай кино үзсэн. Өөр кино үзээгүй. 

Би төрт ёсыг хүндэлдэг ч тэднийг бол хэзээ ч үгүй. Итгэдэг ч үгүй. Энэ хугацаанд хүн крантинаас өөрөө өөрийгөө сэдэлжүүлэх, урамшуулах тэр нандин урмыг өөрсдөө олчихно.
 

-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Номыг агаар гэж боддог. Сүүлийн үед их завгүй байгаа учраас унших нь багассан. Крантиныг ном унших сайхан боломж гарлаа гэж бодон хэдэн ном орныхоо хажууд тавьсан ч хэдхэн хуудас уншсан. Тухтай хэвтэж кино үзэх зав гардаггүй болохоор бас дураараа хэвтэж, кино үзэхийн бие сэтгэл хүсээд байх шиг. Хүслийг нь хангачихаад номоо уншиж эхлэнэ дээ. 
1. Хамгийн чухлыг хэмж-Жон Доэрр 
2. Стратеги-Harvard business review-ээс эрхлэн гардаг цуврал ном 
3. Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд-Бернард Марр Ажил, амьдралаа илүү бүтээмжтэй байлгах үүднээс энэ 3 номыг эхний ээлжинд уншихаар төлөвлөсөн байна. 

-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Хэр удаан гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Одоо цагийг хэрхэн бүтээлчээр сэтгэж, гэр бүлээ хайрлан хайрлагдаж, бусдыг уучлан ойлгож өнгөрөхөөс л хамаарах байх. Анзаараад байх нь ээ хүн завгүй байхдаа ихийг амжуулж, өөрийгөө хөгжүүлж байдаг юм байна. Ийм унтаа байдал хүнийг улам л залхуу болгодог юм байна. Энэ хугацаанд вэбсайтаа дуусгах, өөрийнхөө өнгөрсөнд хийсэн алдаанд анализ хийх, бизнесээ дахин загварчлах тал дээр анхааран ажиллахаар төлөвлөсөн ч гэрийн ийм нөхцөлд өөрийнхөө тархийг тусгаарлаж ажиллах хэцүү санагдсан. Харин энэ хугацаанд аав ээжтэйгээ илүү их ярилцан, гэр бүлийнхээ мөрөөдлийн самбарыг бүтээх, хамтдаа цагийг илүү сайхан, дурсамжтай өнгөрүүлэхэд анхаарах бодол төрсөн. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Энэ өвчний аюултай нүүр тулаад удсан. Ийм юм хийх юмсан гэсэн бодол алга. Коронагийн аюултай зэрэгцэн жижиг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд маш том аюул учирсан. Энэ бол улс орны чадамж, аюулгүй байдлын тухай асуудал. Эдийн засаг том цөм ойлголт. Өрх гэр айдасгүй, аз жаргалтай, эрүүл амьдрах нь орлогоос хамаарна. Энэ бүх зүйл ажил олгогчтой хамааралтай. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар маш их ажлын байрыг бий болгодог. Гэтэл бид дампуурах гэж байна. Олон хүн ажлын байраа алдана. Өлсгөлөн бий болно. Үүнээс үүссэн хохирол, алдагдал, аюулаас хэрхэн гарах вэ? Энд л анхаарал хандуулж ажиллахыг хүсч байна. 

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Хоол авах мөнгөгүй өрх айл их байна. Тэднийг яаж байгаа бол гэхээс л их стрессдэж байна. Дараа нь улс орны эдийн засгийн асуудал. Хэзээ нэгэн цагт алдах нь тодорхой байсан. Энэ хугацаанд яагаад ийм муу бэлтгэл хангагдсан юм бол гэж бодохоор хамгийн их стрессдэж байна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Төрд хандаж юу хэлэх вэ дээ. Хэлээд ч нэмэр байх биш. Би төрт ёсыг хүндэлдэг ч тэднийг бол хэзээ ч үгүй. Итгэдэг ч үгүй. Энэ хугацаанд хүн карантинаас өөрөө өөрийгөө сэдэлжүүлэх, урамшуулах тэр нандин урмыг өөрсдөө олчихно. Хүн бүрийн өнцөг, мэдрэмж өөр тул би иргэдэд хандаж уриалга гаргах хүн нь биш. Цагийг илүү үнэ цэнэтэй, утга учиртай, дурсамжаар дүүрэн бүтээгээрэй гэж хэлье даа. Эрүүл байхыг бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)