Б.Гүнзаяа: Өдөрт 60 минутыг бэлтгэл хийхэд зориулж байна
2020 оны 11 сарын 17

“Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлагын өглөөний зочноор мисс Б.Гүнзаяа уригдлаа. Түүний хувьд загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцож, “Хүүхэд Эрдэнэ” санг хүртэл байгуулаад авсан. Нийгмийн идэвхтэй, зүгээр сууж чаддаггүй залуус маань өдгөө гэртээ чухам юу хийж суудаг юм бол? Тэдний төлөөлөл мисс Б.Гүнзаяагийнхаа өдөр тутмын амьдралтай хамтдаа танилцъя.
-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Өглөө 10:00 цаг хүртэл сайн унтаад, орой 22.00 цагаас өмнө орондоо ороод амарч байгаа. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Ажил, хичээлээ онлайнаар хийж байгаа. Мөн өдөрт 60 минутыг бэлтгэл хийхэд зориулж байна. Харин үлдсэн цагуудаа гэрийнхэнтэйгээ өнгөрүүлж байна даа. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Аль болох эрүүл хоол идэхийг зорьдог. Өнөөдрийн хувьд байцааны ороомог, ногоотой шөлтэй иднэ. 

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Чацаргана буцалгаж уугаад л, аль болох шөл устай хоол хүнс хэрэглэж, төрөл бүрийн дархлааны цайнууд түлхүү хэрэглэж байгаа. Мэдээж дасгал сургуулилт хийгээд байгаа учраас давхар дархлааны витаминууд уудаг. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-“Хосуудын ертөнц” гээд Солонгос 16 ангит киног үзэж дуусгасан. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Хятадын худалдааны хууль, ОХУ цахим худалдааны хууль гээд орчуулаад уншиж судалгааны ажил хийж байна. 
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Гэртээ сайхан амарч авч байгаа болохоор ер нь дажгүй шүү. Ажил маань онлайнаар явагдаад болоод л байна. 

-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Хүссэн газрууд руугаа нисч очмоор байна. Оюун санаагаа нэг сайхан цэгцлээд, өөрийгөө ч сэргээчихээд ирмээр байдаг шүү.
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Аль болох бухимдахгүйг хичээж байгаа. Дархлаа уначихна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө УОК-ын шийдвэрийг хүндэтгэн үзэж гэртээ байж дархлаагаа дэмжээрэй. Эрүүл монгол хүн та юу юунаас илүү үнэтэй шүү. Гараа ариутгаж, гэр орондоо байнгын ариутгал хийгээрэй. Аюулт цар тахлын үед та бидний төлөө ажиллаж байгаа хүмүүсээ бодоод гэртээ байцгаая л гэж уриалъя даа. 
                                                                 

                                                                                                                                                                             Танд баярлалаа. Д.Сэргэлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)