Б.Өсөхбаяр: Аливаа зүйлийг бухимдалтай хүлээж авахгүй, аль болох эерэг хараасай
2020 оны 11 сарын 16

“Корона ба хөл хорио” ярилцлагын ээлжит зочноор Z үеийнхний шинэхэн хамтлаг болох “The R&N”-ий ахлагч, дуучин Б.Өсөхбаяр оролцлоо. Биеэ хөгжүүлж, эрүүл мэнддээ анхаардаг түүний цээж нүцгэн зураг олон ч охид, бүсгүйчүүдийн харц булаагаад амжсан. “The Voice” шоуны шилдэг оролцогч, охидын краш, сошиал од тэрээр хөл хориотой байгаа энэ үед өөрийгөө хөгжүүлээд тун завгүй байгаа гэнэ. Бие бялдраа хөгжүүлэхийн  сацуу англи хэлээ сайжруулж, гитар дээр олон дуу тоглож, сурч байгаа аж. Ингээд уянгалаг хоолойтой, царайлаг, “халуухан” залуу Daniel-ийн нэг өдрийн амьдралыг сонирхъё. 


-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Өглөөний 10:00 цагт босч, шөнийн 03:00 цагт унтаж байна даа. 
-Өдрийн дийлэнх цагийн юу хийж өнгөрөөж байна? 
-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд олон зүйл оролдож байна. Англи хэлээ сайжруулахын тулд англи дуу орчуулж, кино үзэж байгаа. Гитар дээр 7 хоногт 2-3 шинэ дуу, шинэ ая тоглож сурах зорилго тавиад, суралцаж байна. Өдөр бүр өөрийгөө завгүй байлгаж байгаа шүү.
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барьсан бэ? 
-Тогооны хорхог хийсэн. 

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна? 
-Аарц, аньс, чацаргана байнга хэрэглэж байгаа. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-Netflix-ийн “The Queen’s Gambit болон Солонгосын “Itaewon Class” олон ангит киног үзэж дуусгасан.
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Одоогоор ном уншиж эхлээгүй байна.
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-УОК ямар шийдвэр гарган бүгдийг нь дагаж мөрдөнө гэж бодож байна. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
THE R&N хамтлагийнхантайгаа л хамгийн түрүүнд уулзмаар байна даа. 

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Хөл хорио тогтоосон энэ үеийг би хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх цаг, зав өгсөн гэж боддог. Тэгэхээр аливаа зүйлийг заавал бухимдалтай хүлээж авах биш аль болох эерэг хараасай гэж хүсч байна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу? 
-Хариуцлагатай байж, Хамтдаа Давцгаая.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)