Д.Эрдэнэтуяа: Ясны шөл, аарц, цагаан гаа түлхүү хэрэглэж байна 
2020 оны 11 сарын 16

“Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлагын зочноор загварын ертөнцөд хэдийнэ байр сууриа бататгасан, “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа оролцоо. Түүний хувьд гэртээ байгаа хэдий ч их ажил амжуулж байгаа аж. Уншаагүй номоо уншиж, бичиг цаасныхаа ч ажлыг чамгүй нугалж байгаа гэнэ шүү. Ингээд "Эра" Эрдэнэтуяагийн 10 хариулттай хамтдаа танилцъя. 

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Ажлын өдрүүдэд 06.40-д босдог байсан бол одоо 08.00 цаг хүртэл амраад босч байна. Харин орой бол 23-23.30 цагийн хооронд унтдаг. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Хийх гэж төлөвлөж байсан гэрийн ажлаа хийхээс гадна ихэнхдээ юм уншиж, влог сонсож өнгөрөөж байна. Бас бичих ажлаа гэртээ хийж байгаа. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Гэрт хөдөлгөөн багатай байгаа болохоор аль болох хөнгөн хоол идэхийг хичээж байна.

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? 
-Ясны шөл гаргаж авсан. Аарц, цагаан гаа түлхүү хэрэглэж байгаа. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ? 
-Инээдмийн кинонууд түүж үзэж байна. 
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Уншихаар авсан номоо төвлөрч дуусгаж чадахгүй байсан. Одоо харин ч нэг уншиж байна даа. Мөн ажилтай холбоотой гарын авлагуудаа ч уншиж байгаа. 


-Энэ мэтээр гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Мэдээж удах тусам хэцүү байх нь тодорхой. Аль болох хурдан дуусаасай л гэж хүсч байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг дагахаас өөр аргагүй тул гэртээ хийж болох зүйлүүдээ л хийгээд суугаад байхаас өөр яахав. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Хөл хорио дуусахаар хамгийн түрүүнд агаарт гарч алхана. 
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Гэрт бухимдуулах зүйл байхгүй. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж уриалга хэлэхгүй юу? 
-Гэртээ байхын давуу талыг улам нэмэгдүүлээрэй. Болж бүтэхгүй таагүй мэдээллийг аль болох уншихгүй байж, шүүмжлэмтгий хүмүүсийг сонсохгүй байхыг хичээгээрэй гэж уриалмаар байна. Сайхан зүйлээс сайхан зүйл бий болдог шиг та бүхэн сайхан зүйлсийн холбогч байгаарай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)