С.Бургаа: Маскгүй зугаалж, агаарт гарахыг хүсч байна
2020 оны 11 сарын 16

Grandnews.mn та бүхэндээ  “Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн зочноор уран дархан С.Бургаа оролцлоо. Өдөр тутмын завгүй амьдрал ор буйдангаар солигдсон эдгээр өдрүүдэд эрхэм та гэртээ юу хийж байна даа. С.Бургаагийн хувьд өглөө босч, орой унтдаг цаг л өөрчлөгдөөгүйгээс үзсэн киногоо давтахаас эхлээд гэрийн хорио нь их л энгийн өнгөрч буй бололтой. Ингээд сошиал од, царайлаг С.Бургаагийн 10 хариулттай хамтдаа танилцъя.

-Өглөө хэдэд босч, орой хэдэд унтаж байна?

-Өглөө босч, орой унтдаг цагийн хуваарь солигдоогүй.

-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа?

-Гэр орны ажил, хоол унд, фэйсбүүк, кино, утастай л зууралдаж байна.

-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна?

-Бууз хийнэ.

-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ?

-Сармис, лимон, жимс ногоо, загас гээд аль болох витаминлаг хоол хүнс хэрэглэж байгаа.

Ажилгүй байгаа, амьдралын боломж тааруу иргэдээ л харж үзээсэй гэж хүсч байна. Бид ч яахав болчих байх.

-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?

-American horror story. Энэ киног өмнө нь үзсэн ч дахин давтаж үзэж байгаа. /“AHS” буюу “American Horror Story” олон ангит киног аймшгийн киноны фанатуудаас мэдэхгүй хүн гэж байхгүй/

-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна?

- Timothy-J-Trull зохиолчийн хамгийн сүүлд гаргасан “Clinical Psychology” номыг уншиж байна.  

-Энэ мэтээр гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?

-7-10 хоног лав болчих байх аа.

-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?

-Маскгүй зугаалах, агаарт гарах

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?

-Одоогоор алга.

-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?

-Ажилгүй байгаа, амьдралын боломж тааруу иргэдээ л харж үзээсэй гэж хүсч байна. Бид ч яахав болчих байх.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)