Ц.Амарбаясгалан: Эрэн сурвалжлагдаж байснаа өөрөө ч мэдээгүй байсан
2020 оны 11 сарын 7

Кикбоксын тамирчин Ц.Амарбаясгалан ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслээр  гарсан билээ. Харин түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байсан үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зогсоосон байна.
Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс даалгасны дагуу аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь тамирчин Ц.Амарбаясгалан нь  2014 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шаардлага үүссэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоожээ.
Харин Ц.Амарбаясгалангийн хувьд “Би эрэн сурвалжлагдаж байснаа өөрөө ч мэдээгүй, олон хоногийн дараа мэдэж цагдаагийн газарт очиж мэдээлэл өгсөн. Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж зугтаан, оргон зайлаагүй. Газрын төлбөрийн маргаантай холбоотой нэг асуудлаас болж ийм зүйл болж” гэх тайлбарыг өгчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet