Тансаг зэрэглэлийн фэшн шоуны хатан хаан Н.Солонго
2020 оны 10 сарын 29

Их хотод трэнд соёл дэлгэрүүлэх хүвцас хэрэглээ бидний соёл мөнөөс мөн. Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Fashion show тун удахгүй их хотыг доргиох нь. Худалдаа үйлчилгээний маркетинг жинхэнэ төгс байхыг бусдад үлгэрлээд буй “Nafa&Carardli” энэ намрын хит шоуг тэслэхээр зэхжээ.

Их хотын трэнд өнгө, шинэ соёл, хэв маягийг дэлгэрүүлсэн, олон соёлын хэмжүүрийг тавьсан хүн бол “Нафа Монголиа” ХХК-ийн захирал, 40 насны босгыг давж яваа Н.Солонго. Тэр есөн настайгаасаа модон түцэнд эгч, эмээтэйгээ хамт чихэр бохь худалдаж эхэлсэн. Тийм учраас хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, өөрийн мөн чанар, ёс суртахуунтайгаар бизнесийн салбарт унаган багаасаа хөл тавьсан бүсгүйчүүдийн нэр төртэй төлөөлөл юм.

31 жил тасралтгүй бизнесийн салбар, тэр дундаа брэнд бүтээгдэхүүний дунд амьдралаа өнгөрөөж, хэрхэн шинэ зүйл зах зээлд амжилттай нэвтрүүлэх арга ухаан Н.Солонгод харамгүй заяасан гэхэд хилсдэхгүй биз ээ. Хүн тэгээд ямар ажил хийж байна яг түүн шигээ, нөгөө “Хийж байгаа ажил чинь таниас үнэртэх ёстой” гэдэг шиг болдог аж. Топуудыг удирддаг бүсгүй өөрөө өндөр мэдрэмжтэй байх учиртай. Н.Солонго яг л тийм мэдрэмж нь ил харагддаг хүн. Топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа, Г.Уранчимэг, Азийн топ модель Э.Энхболд, МУГЖ Т.Ариунаа, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, их найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан, УИХ-ын гишүүн П.Анужин гээд жинхэнэ домог, топуудтай хамтарч ажилласаар багагүй цаг хугацааг элээжээ.

Энэ бол том жишиг. Түүнийг таних илэрхийллийн нэг нь энэ цензур юм. Урт хугацааны турш нэг брэндийнхээ нүүр царай болох тохиолдол барагтай бол ховор л доо, загварынханд. Тийм ч учраас мөнхийн залуу Э.Одгэрэлээс эхлэн сор болсон топуудыг брэндийнхээ нүүр царай болгосон Н.Солонгоос бусад маркетерүүд суралцмаар. Тэр зөвхөн тансаг зэрэглэлийн үслэг эдлэл трэнд болгоогүй, том соёл түгээгч. 11-р сарын 2-нд брэндийнх нь реклам, зураг авалт аль хэдийэ өндөр жишиг тогтоосон Н.Солонгын дэглэсэн шоуг бид үзэх нь. Өөрөө загварын шоу алгасдаггүй идэвхтэй үзэгч, гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн өндөр хэмжүүртэй нэгэн тул гайхалтай үдэш болох нь дамжиггүй. Монголын жинхэнэ домгууд дахин тайзан дээрээ дахин чуулах боломжийг Н.Солонго бүрдүүлсэн нь шоунаасаа өмнө шуугиан тарьж байгаа сэдэв болж байна.


 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)