Ж.Бат-Эрдэнэ “сахал” биш “хөнгөмсөг” зайтай эрийн зангарагтай болой 
2020 оны 10 сарын 27

Төрийн ордоны тамхины цэгээс мэдээлэл хүргэдэг Б.Сүнээ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын амрагийн явдал энэ намрын трэнд сэдэв байж чадав. Олны анхааралд байх дуртай хөнгөмсөг хүүхнүүд өөрсдөө л хэл амны бай болдог жамтай. Сонгуулийн шуургаар амраг хосын харилцаа түмэнд зарлагддаг жишгээр “сахал” Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүнээ нарын хайр сэтгэлийн харилцаа ил болсон. Б.Сүнээ ч яахав залуу, халуухан насан дээрээ яваа шуурга шиг бүсгүй. Харин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээс Зам тээврийн сайд хүртэл дэвшиж ажилласан ч нэр цэвэр байсан удаа үгүй. 


Холбогдсон хэрэг бүрээсээ цэвэрхэн мултарч чаддаг тэрээр том артай гэх нь ч бий. Зам тээврээр овоглодог байхдаа замын олон тендерийг өөрийн болгож, гарынхаа салаа бүрээр мөнгө босгож, “ууж, идсээр” чамгүй хөрөнгөтэй болсон адтай эр гэгддэг. “МИАТ” ХХК, “МТЗ” ТӨХК-д ажиллаж байхдаа овоо хэдэн төгрөг “сааж”, түрийвчээ зузаатгасан энэ хүн дагавар хүүхэдтэй гэх хэл аманд ч өртдөг. Бүр тодруулбал, тэртээ хэдэн жилийн өмнө Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайрын романс үүсгэж, охинтой болсон гэлцдэг. Өдгөө түүний тарьсан үр болох Пак Инна өсч, өндийн АНУ-д амьдарч байгаа гэх. Энэ бол анхны авааль гэргийгээс ч өмнөх явдал. Хоёр дахь амьдралаа хүртэл намбатай нэгэн бус, найланхай бүсгүйг сонгосон нь жигтэй хөнгөмсөг эр болохыг илхэн харуулна. 


Түүний эхнэр Д.Отгонсүрэн Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан гэдэг. Царайны сайхан, уран хөдөлгөөн, гоолиг биеэрээ эрчүүдийн нүд унагаж, сэвэлзэж явсаар Ж.Бат-Эрдэнийн хоёр дахь эхнэр болж, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа. Эрх танхи ч гэж жигтэйхэн, нөхрийнхөө далбаан доор намирч явсаар “Чойжин ламын сүм” музейд эзэн сууж, бужигнуулж эхэлсэн. Түүхэн дурсгалт газрын тоосго, булан бүрийг хөдөлгөж, зөвхөн хөрөнгөлөг хүмүүст үйлчилдэг газар болгож хувиргасан. Захирлын суудалд суусан цагаас эхлэн алхам бүрээ мөнгөний нүхээр харсан Д.Отгонсүрэн “Алтан сарнай” наадмыг өнгөлдөг “мисс” гэргий нарын нэг. Гэвч царайны сайхнаар цай сүлэх биш. Царайлаг байлаа гээд айлын эрх охинд нөхрөө булаалгачихаад сууж байна шүү дээ.  Энэ мэт намтар цэвэр бус, төрийн хэргийг ор хөнжилтэйгөө хольж, сольдог улстөрчдөд төрийн босго өндөр байж болдоггүй л юм байх даа. Ж.Бат-Эрдэнэ харагдаж байгаа шигээ хүн биш!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)