Тордайн Ганболд постдрамын театрын загалмайлсан эцэг болов 
2020 оны 10 сарын 22

Хорвоогийн олон Ганболдоос хосгүй мэдрэмжээрээ эрхгүй ялгардаг нэгэн бол Т.Ганболд. Тэр уг суурь нь бизнесмэн боловч урлаг соёлтой үргэлж ойр байж ирсэн нэгэн. “Ойр” гэдэг нь үнэгүй урилга авч өөрийгөө рекламдан арга хэмжээ хэсдэг сахиул гэсэн үг биш. Өөрөө ивээн тэтгэсэн өч төчнөөн тоглолт, урлагийнхан бий. Сэтгэлд хүрсэн ойр жишээ нь тэргэнцэртэй миссийг ивээн тэтгэсэн явдал байсан юмдаг. Зах дээр ажилладаг тамирчин залууд тэр л өгөөмөр гар сунгаж үнэмлэхүй амжилт ялалтанд хүрэхэд зам жим гаргаж байв. Харин одоо тэр дэлхийн зах зээлд монголын театрын урлагийг гаргахаар ханцуй шамлажээ. “Альфа” постдрамын театрын нээлтийг “Фауст” жүжгээр хийх гэж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Театр зөвхөн байр байшинд байх биш. Авьяаслаг найруулагч, зохиолч, жүжигчин, арын албаныхан, хамгийн чухал нь продюссер дээр театрт тогтдог. Т.Ганболд тус жүжиг, тус театрын продюссер. “Гётёгийн эх нутагт Фаустыг тоглуулна” гэж хэлсэн түүний үгэнд яагаад ч юм огтхон ч эргэлзээ төрсөнгүй. “Фауст” зөвхөн эхлэл. Энэ жил бид олон гайхамшигтай бүтээлийг хүлээн авч үзэх нь нэгэнт тодорхой болжээ. Энэ хүн хэдийдээ сонгуульдаад хэдийдээ урлагийнхнаа бөмбийтөл сайхан тордож маневр хийж авч яваад байдаг юм. Үргэлж цаг үеэсээ түрүүлж алхах юм. Цалгисан их авьяастнууд байлаа ч сайн продюссергүй бол үнэ цэнэ нь гялалзаж гялтагнахгүй. Тэр утгаараа Т.Ганболд олон хүний талархлыг хүлээж байна. 11-р сарын 6-нд Т.Ганболд түүний баг хамт олны дебют “Фауст” 2020 оны урлагийн хамгийн өндөр босго тавьсан, дуулиант үйл явдлын гэрч болох нь ээ бид. Жүжиг ердөө гуравхан хоног тоглогдоно. “Корпрэйт”-ийг дүүргэж чадсанаар нь уран бүтээл, уран бүтээлчийн чансааг хэмжиж болох юм. Юун тэр, цаашдаа дэлхийд хөл тавих зорилготой хүмүүс нэг баг болон нэгджээ. Браво!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)