С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлоо
2020 оны 10 сарын 17

С.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн “

 

Монголоороо байгаасай” тоглолт өчигдөр (2020.10.16) "Монгол бөхийн өргөө"-нд болж, мөнхийн хит дууны эзэн гэдгээ үзэгч, олон түмнийхээ өмнө батлан харууллаа.

Ард түмний хайртай дуучин гэдэг нь тоглолтын хором мөч бүрээс тод харагдаж байв. Урлагийн алтан тайзнаа эргэн ирсэн гавьяатын дууг санасан ард түмний алга ташилт, хайр хүндлэлээр "Бөхийн өргөө"-г дүүргэж байлаа. Басхүү Увсад бие дааж өрсөлдсөнийхөө дараагаар Ардчилсан намыг ялахад нөлөөлсөн шүлгээ тоглолтынхоо үеэр уншиж сонирхуулсан нь олон үзэгчдэд таалагджээ.

Сайхан мэдээ дуулгахад, хоёрхон өдөр товлогдсон түүний тоглолт дахин нэг өдөр үргэлжлэхээр болж, аравдугаар сарын 21-нд "Монгол бөхийн өргөө"-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт үзэхийг хүсэж буй олон мянган үзэгчдээс санал ирсээр байгаа тул цаашид дахин өдөр товлож магадгүй талаар зохион байгуулагчид дуулгаад байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-30 16:11
    Retweet (27)
  • Retweet (25)
  • Retweet (10)
  • 10-30 16:13
    Retweet (7)
  • 10-30 16:18
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 10-30 17:01
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 16:11
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)