Зүрхээр нааддаг МУГЖ У.Уранчимэгийн birthday!
2020 оны 9 сарын 21

Өнөөдөр “Хувьсал”-аар овоглодог, хувьсдаг бүсгүй У.Уранчимэгийн төрсөн өдөр. Драмын урдаа барих сайхан хүүхнүүдийг өнгөлж, ур чадвар, авьяасаараа эрхгүй ялгардаг тэрээр монголын кино урлагт өөрийн орон зайгаа бий болгочихсон уран бүтээлч. Түүний бүтээсэн дүр бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсээр. Монголын кино урлагийн акулуудтай эн зэрэгцэн өдийг хүртэл урлагийн карьераа тасралтгүй үргэлжлүүлж яваа түүнийг “Хувьсал”-ын Урнаа гэвэл хэн ч андахгүй. “Хувьсал”-аар овоглосоор даруй 20 гаруй жилийг үдэж буй жүжигчин У.Уранчимэг нөхрийн хамт байгуулсан продакшнаас чамгүй олон уран бүтээл төрөн гарчээ. Анхны жүжигчдээс хойш төв театраас Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг эгнээндээ нэгтгэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг киног цацсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ашиг орлогоороо ч тэргүүлж эхэлсэн байдаг. Үүнээс хойш хэд хэдэн дэлгэцийн бүтээл туурвисны дараа Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлан гарч одсон. Гэсэн ч У.Уранчимэг гандан буурахгүй нөхөр, гэр бүл, продакшныхаа хамт олонтой нийлэн тасралтгүй уран бүтээлээ туурвисаар байна. Ийн төрсөн дөрө нь тохиож буй МУГЖ У.Уранчимэгт цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (131)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (24)
  • 10-30 17:30
    Retweet (10)
  • 10-30 17:54
    Retweet (8)
  • Retweet (5)
  • 10-30 18:17
    Retweet (4)
  • 10-30 17:21
    Retweet (4)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:20
    Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • Retweet (1)