“Хар сувдны нууц 2”: БРЭНД ТЭВРЭГЧИД
2020 оны 8 сарын 25

-Гадаадад амьдардаг ганган монголчууд яг үнэндээ хулгай хийж амьдардаг.

-Юу?!

-Брэндийн дэлгүүр хоослож баяжсан тэр хэнээг бүгд л мэднэ ш дээ. Ийм яриа хэдэн жилийн өмнө гарч байв. Сонсож байсан ч билүү? Тэр дурьдагдсан хүний нэрийг нь энд бичээд яахав. Зөрчлийн хуулиар хоёр саядуулж ажил дээр ажил болно. “Хар сувдны нууц 2” дээр гарсан үйл явдал төстэй байсан болоод би энд иш татсаныг эрхбиш та нар маань ойлгоо биз ээ. Энэ намрын инээд хөгжил хөөрийг бэлэглэж байгаа будаг нь ханхалсан шинэхэн кино нээлтээ хийлээ. Би, бид дутчих вий гээд араас нь хөөцөлдөн урилгаа олж авч очсон шүү. Ингээд кинондоо орцгооё.

Эрдэнэ олсон С.Насанжаргал

Мухар Ганбаа, Дүлий Чинбаа хоёр маань Туркэд бужигнуулж явдаг шүү. Нэмэлтээр манай Цогтоо, Жаамаа хоёр орсон байна. Үгүй тэр Цогтоогийн ногоон үс чинь ямар дэгжин юм бэ. Нээлтэн дээр манайхан бүжгийн челлэнжэд нэгдэж ёстой бужигнуулсан. “Хар сувдны нууц” кино багийнханд нэг юм байна. Хэт тансаг нээлт хийхээсээ илүүтэй ард түмэнтэйгээ илүү ойр байх гэж хичээдэг юм шиг. Дийлэнх нь жирийн иргэд зочид байдаг. Насаа, Шагай хоёр ер нь хэт хөөсөрдөггүй даруухан хөдөлмөрч хосууд юм. Ялангуяа продюссер Насаа ярихдаа хүртэл аядуу зөөлөн, уг нь саагвал саагахаар боловч мөн чанар нь тийм эмэгтэй гэмээр. Арай л “ядаргаатай” даруухан уу? Ер нь тэгээд хийдгээ хийчихсэн, хийснээ тултал хийдэг хүмүүс нээх сагсуураад байх хэрэг ч үгүй байдаг бололтой л.

Кино бол ёстой жинхэнэ “урж” байна. Ямар инээдтэй юм бэ, элгээ хөштөл, нулимсаа гартал инээлдлээ. Үнэг Цоомоо буюу модель М.Намуунцэцэг энэ удаад “шөнийн хунтайж” Энхжаргалтай хослов. Энэ залууг кинонд орж гарахыг зөндөө харсан. Өмнөх кинонууд дээр бол манай хүний булчин шөрмөс харагдах байдал нь үг хэлэхгүй байсан ч сүртэй гэж тооцсон уу нэг их яриулдаггүй байв. Харин “Хар сувдны нууц 2” дээр ёстой нөгөө “хэлд орно” гэдэг шиг юм болж. Нэлээн яриулсан, мань эрийг. Уг нь бол яривал ярьчихаар эвтэйхэн жүжиглэчихдэг, тулаант дүрд зохихоор нэг нуугдсан эрдэнэ байгаад байгаа юм биш үү, киночдоо?

 

Брэнд дэлгүүр хоослогчид

Манай монголчууд сүүлийн хэдэн жил брэндээр өвчлөх болсон. Чухам ямар эх үүсвэрээр мөнгө олж өмсөж зүүдэг нь сонин биш өмсчихөөд байгаа нь л чамин гоё л доо. Магадгүй энэ кинон дээр гардаг шиг хулгайн барааг хямд авдаг хэсэг байдаг л байх. Та яг зөв таалаа. Манай бүлэг хулгайчид Туркээс брэнд дэлгүүр нүүлгэж байна. Маш хөгжилтэй байдлаар. Гэм нь манай Мухар Ганбаа мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлээд ... За за тэгээд өөрсдөө үзэцгээ.

Шунал гэдэг хязгааргүй. Гэхдээ шуналын эцсийн төгсгөл нь хайр. Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ, найз нөхдөө хайрлах хайр л шуналыг ялан дийлнэ. Буруу зүйл хийж байгаа нь ч гэсэн хайртай хүмүүсээ жаргалтай болгохын төлөөх алхам. Товчхондоо киноны утга санаа үүн дээр зангилагдсан.

Манай хэдийн адал явдал дунд нэг дүүхэлзсэн бүсгүй нэмэгдэж орж ирсэн. Шинэ эмэгтэй жүжигчин, тэр тусмаа энэ насны биеийн жин пропорц дундаж монгол эмэгтэйнх байгаад харин ч баярлалаа. Лав олон хүнд таалагдах дүр байх.

Шинэ үе

Ингэж бичлээ гээд хөөрөөд нисчихэв. Цогтоо, Жаамаа хоёр бас л шинэ салхи сэвэлзүүлж байна. Манай Алтаншагай, Дэлгэрсайхан нар бол угаасаа дэлгэцийн л хүмүүс юм байна. Яаж бие биенээ олов оо гэмээр зүү утас, бууз хуушуур шиг нийлэмжтэйг нь яана. Дээр нь Туркүүдийг оролцуулан ямар их хөдөлмөр зарж бүтээгээ вэ. Монголчууд ч гадаадад кино хийж чадаж байна. Энэ бас монголын кино урлагт шинэ эрин ирснийг харуулж байна. Олон сайхан шинэ содон зүйлс дүүрэн өөдрөг гэгээлэг бүтээл болжээ. Та бүхэнд баяр хүргэе.

У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (132)
  • 10-30 18:33
    Retweet (33)
  • 10-30 18:20
    Retweet (9)
  • 10-30 17:54
    Retweet (9)
  • 10-30 18:17
    Retweet (6)
  • 10-30 18:07
    Retweet (5)
  • Retweet (4)
  • 10-30 18:27
    Retweet (3)
  • 10-30 18:11
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • 10-30 19:08
    Retweet (1)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-30 18:07
    Retweet (1)