Хадмын хаяа түшсэн Next Model’s
2020 оны 8 сарын 20

Загварын ертөнцөд цахиур хагалахыг эрмэлзсэн эдгээр бүсгүйчүүд дэлхийн хэмжээний шоунд оролцож байсан цаг саяхан. Тэд өнөөдөр хадмын хаяа түшиж, гэрийн эзэгтэйн үүргээ ягштал биелүүлсээр суугаа. Угтаа бол загварынхныг 40 гарчихаад хүнтэй суудаг гэсэн битүүхэн яриа бий. 40 нас хол давахаас өмнө галбир, царайгаа анхаарч, хувийн карьераа хөөдөг атал цаг хувьсахын хэрээр аль, алиныг нь амжуулна гэх бодолтой залуус олширч эхлэв ээ. Үүний жишгээр “Mongolian Next top model” шоуны олны анхааралд байдаг шилдэг оролцогчид болох А.Оюунбилэг, Б.Цэрэндолгор, Ю.Балжидмаа нар моделийн ажлаа ч, ээжийн үүргээ ч сахисаар.


А.Оюунбилэгийн хувьд гэрэл зурагчин Б.Очхүүтэй үерхээд багагүй хугацаа үдэж буй. А.Оюугийн олон жил инстаграмыг нь чимсэн гялгар зургуудын ард түүний найз залуу байдаг. Саяар үнэлэгддэг Б.Очхүүг хүмүүс Pia нэрээр нь эчнээ танина биз ээ. Залуу хос ийн анхны хүүхдээ өлгийдөж авав.

Ю.Балжидмаа харин азын шоо атгаж, “Ньюс” агентлагийн өв залгамжлагчтай тоонот гэрт толгой холбож чадсан сүйхээтэй нэгэн.  Гэр бүлийн амьдрал зохиож байсан Г.Анархүүтэй он удаан жил хайр сэтгэлийн холбоотой явсан ч эрс үгүйсгэсээр байсан цаг саяхан. Чухам Г.Анархүүтэй холбогдож эхэлснээс хойш түүний моделийн карьер тийм ч хол яваагүй. Хорвоод нууц байдаггүй хойно эцэст нь үнэнч хайраа зарлав. Өдгөө ээж хэмээх цолыг энгэртээ зүүж, эр нөхөртөө эрхлэнхэн амьдарч байгаа.

Өвөрмөц төрх нь түшиж реклам, клипний захиалгад дарагддаг Цэкү “Aimar” продакшны бүжигчин Kai буюу Билгүүнтэй үерхдэгийг мэдэхгүй хүн ховор. Тэд хамтдаа бизнесийн салбарт хөл тавьж, Сөүл плазад Pastel нэртэй ресторан ажиллуулсаар, их хотынхноос чамгүй өндөр үнэлгээ аваад байгаа аж. Цэкү загварын салбартаа фото модель чиглэлээр, Кай хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт агентаар ажилласаар хоёул хувийн карьертаа анхаарлаа хандуулсан сошиал маркетинг өндөртэй хос болжээ.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (18)
  • Retweet (9)
  • 09-19 15:46
    Retweet (8)
  • 09-19 15:16
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • 09-19 15:58
    Retweet (3)
  • 09-19 14:50
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-19 16:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-19 16:40
    Retweet (1)
  • 09-19 16:26
    Retweet (1)
  • 09-19 16:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)