”Баян” Базраагийн төлөөх ”Z-Generation”-ий тулааны шинэ ялагчаар Мөнхчимэг тодорлоо
2020 оны 8 сарын 17

1990 оны сүүл үеийн охидын шуугиан, тансаглал дуусаагүй байхад 2000 оныхон залган орж ирэхэд гайхах юм алга. Нас хэлэлцбэл онигоонд “Танай үеийнхэн амьд юм уу?” гэж хэлэгддэг 70-аад оны ах, эгч нар энэ үеийнхэнтэй романслах болсон. Сонгуулийн хамгийн тогтворгүй хөвөгч масс, санал өгөх иргэдийн дийлэнх хувийг эдгээр нөхдүүд эзэлж байгаа учраас тэдэнд гарцаагүй таалагдах ёстой, улстөрчид. Яг энэ “Z-Generation” үеийн охидтой хэл амаа хамгийн сайн ойлголцдог хүнээр “баян” Базар тодроод байна. Нүдэн дээр хэд хэдийг сэлгэж гялгар ууттай үнэтэй машин, байнгын бэлэг сюрпризээр тэднийг “тархидаж” сурсан залуу. Саяхнаас нарийн бичиг Мөнхчимэг гэдэг бүсгүйтэйгээ ээлжит хайрын романсаа эхлүүлсэн тэрээр Сингапурын Чанги онгоцны буудал дээр халуухан алхаж яваад олны нүдэнд өртсөн байна. Өртөх өртөхдөө шинэхэн амраг бүсгүйгээ хар шил, саравчтай малгайтай өөрийн биеэр тосон гарнаас нь атган үнсэж үлгэх нь сонихон. Гэвч олны нүднээс хэрхэн бултах билээ. Хүний нүднээс нуугдах гэж оролдох тусам улам анхаарал татам байсныг хэлэх юун. Олон хүүхэн сольсоор сүүлдээ нүүр бардам биш гэхэд нүүр нууц алхах ч эрхгүй болсон хөөрхий миний Монголын Дон Жуанууд аа гэж...

Бизнес, маркетингийн нэг өдөр нь 1 сая 700 мянган төгрөгөөр зөвлөгөө өгч, онош тогтоодог экспертүүд сүүлийн үед 1992-2000 оныхныг ажилд ав гэж зөвлөх болсон. Наяад оныхон аль хэдийнэ байр сууриа олчихсон учраас хүний дор орж ажиллахгүй “бурхи”-нууд. Базараа амихандаа тэр зөвлөгөөг дагасан юмаа даа. Халтираад дээрээс нь “уначихсан” л болохоос.

Ингэхэд энэ үеийнхэн яг юуг ажил гэж ойлгодог юм бол? Лав л ариун цагаанаар хөдөлмөрлөж лизингээр унаа тэрэгтэй болох гэдэг ухагдахуун байхгүй бололтой. Тийм ч учраас Базар мэтийн уул уурхайгаар гэнэт баяжсан ноёдод тэд хамгийн амархан бай.

Ердөө жилийн өмнө дуучин Б.Аззаяатай амраглаж, үрийн зулай үнэрлэсэн Базар өнөөдөр шинэ амрагтай болсноос үзвэл эдний хувьд хүүхэн солих нь Их дэлгүүр орохоос хялбар байдаг болж таарлаа. Хаа очиж салсан ч гэлээ үр хүүхдийг нь төрүүлсэн гэсэндээ Б.Аззаяа цоо шинэ Range Rover бэлгэнд авч, охиноо тэвэрсээр төрхөмдөө буцсан юм байх. Түүнээс өмнө Оюу, түүний өмнө Ард түмний мисс Д.Ариунцэцэгээс хоёр хүүхэдтэй болгоод салсан гэхчлэн нэлээн толгой сайтай хүн бүртгэж чадахаар жагсаалт Базарын амьдралын түүх

Сингапурын Чанги онгоцны буудал дээр халуухан алхаж яваад олны нүдэнд өртсөн байна. Олны нүдэнд өртмөгцөө бантахдаа малгайгаар нүүрээ нууж, инээдтэй байдалд орсон нь бүр ч анхаарал татаж орхих.

Мөнгөтэй хүн тэгээд гөлөг, загас тэжээлтэй нь биш хүн тэжээх нь дээр гэж үзсэн бололтой. Хаягдах нь ойлгомжтой ч юмтай салах нь ойлгомжтой гэсэн үүднээс нэг ёсондоо Базар дээр охид ажил хийгээд байгаа юм биш үү, аминдаа. “Чи хаана ажиллаж байна?”, “Одоогоор Базар дээр, дараа нь ...” гэж ярьдаг байх вий дээ. Өөрөө мундаг чадаад байна гэсэн чинь эсрэгээрээ чадуулах обьект нь болчихсон ... Тэр ч хамаагүй, энэ ч хамаагүй. Хоёр талын “win win” зарчмаар хэл амаа ололцоод болоод байх шигээ. Базарт ямар ч сэтгэл “аахгүй”. Зүгээр л халтуурчин шиг хаана аятайхан “нөхцөл” байна тэнд цагаар шахуу ажилладаг болж дээ. Ялсан юм шиг ялагдал байдаг бол ялагдсан юм шиг ялалт бас байдаг. Ингэхэд Базар шиг хүүхнээр баян, хүүхнүүддээ бэлэглэх машинаар баян хүн манай оронд алга юм шив.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)