Залуус нийгмийг өөрчилнө
2020 оны 8 сарын 11

Хэнтий аймгийн Дадал сумыг “Хөгжлийн төлөөх залуус” бүлгэмийн тэргүүн, “Цагаан булаг” нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, “Зургаадай мэргэн” үндэсний сурын буриад сурын клубын тэргүүн Цагаанхүүгийн Ганхүү гэж эрхэм өнөөгийн бүтээгч залуусын нэг болж, үлгэр дуурайлалтай амьдарч байгааг онцоллоо.
2006 онд байгуулагдсан “Цагаан булаг” нөхөрлөл өдгөө 24 өрхтэй, 48 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд хавар намарт мод тарих, уул овоо засаж тохижуулах, аялагч зорчигчдын ая тухыг хангасан сайхан орчин бүрдүүлэх үүднээс сүүдрэвч барих, ууланд гарах зам, шат хийх, Балжийн голын эрэг хөвөө дагуу анчдын олон тооны отог байгуулах зэрэг нийгэмд тустай үйл ажиллагаа эрхэлдэг. Ганхүү Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, урианхай хүн. 2004 онд Хэнтий аймгийн Дадал суманд ирж буриад эхнэртэй болоод хоёр хүүхэдтэй сайхан амьдарч яваа бүтээлч залуу. Нэг үе алдаж доройтож явсан амьдралынхаа хандлагыг өөрчлөхөөр эрс шийдэж, буруу зуршлаа ор тас орхин шинэ амьдралд хөл тавьснаар хүн өөрийгөө ялна гэдэг хамгийн том өөрчлөлт, бас их зориг ухаан гэдгийг амьдралаараа харуулж чадсан юм. Тэрбээр сумын төвийн ажилгүй залуусыг нэгтгэж “Хөгжлийн төлөөх залуус” бүлгэм байгуулан захиалгаар байшин барих, айл өрх, албан байгууллага, жуулчны бааз тохижуулах, хашаа хороо тохижуулах өрнүүн ажилд ханцуй шамлан орсон гэдэг. Хөлс хүчээ дуслуулж бүтээсэн хөдөлмөрийнхөө шимийг хүртэж, хүн зонд бүтээсэн бодит ажлаа харж бахдах сэтгэлээр он оныг үдсээр нэгэн цагт ажилгүй, цалин хөлсгүй, бэлнийг харж амрыг хайдаг байсан залуус өнөөдөр өөрийн гэсэн орон байртай, унанх унаатай, тогтмол цалинтай, ажил хөдөлмөртөө дурлаж, амьдралаа аз жаргал болгох өрнүүн тэмүүлэлтэй амьдарцгааж байна. Бүлгэмийн залуус мөн гоёмсог чамин гүйдэг хаалга үйлдвэрлэж сумынхаа айл өрхөд үйлчилдэг юм байна. 

Сур харвах дуртай, үндэсний өв соёлоо дээдлэгч энэ авьяаслаг залуу үндэсний сурыг хөгжүүлж, шилдэг харваачдын эгнээг тэлэх зорилготойн дээр авто засварын томоохон цогцолбор байгуулах тэмүүлэлтэй явна. Тэд энэ төвийнхөө барилгын ажлыг удахгүй эхлэх юм байна. Хүн хөдөлмөрлөж, бэрхшээлийг давж байж сайхан амьдралын цулбуураас атгадаг. Ажлыг гололгүй, сэтгэл зүрхээ зориулж чадсан хэнийг ч гэлээ амьдрал эргээд шагнахаа мартдаггүй билээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (131)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (24)
  • 10-30 17:30
    Retweet (10)
  • 10-30 17:54
    Retweet (8)
  • Retweet (5)
  • 10-30 18:17
    Retweet (4)
  • 10-30 17:21
    Retweet (4)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:20
    Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • Retweet (1)