Төрийн ордон дахь Аварга, Гарьдын хоршил
2020 оны 7 сарын 1

2020 он, сонгуультай жил. Үгүй мөн дуулиан, шуугиан дунд УИХ-ын найм дахь удаагийн сонгууль МАН үнэмлэхүй ялалтаар өндөрлөв. Монголын төрд урлаг, уран сайханчид болоод бөх, спортынхон хэзээний л ээлтэй хандаж ирсээр энэ удаад ч мөн сошиал ертөнцийн "од"-ууд, ногоон дэвжээний бөхчүүд тэргүүтэй сонирхол татам дүр зургаар Төрийн ордон шинэ өнгөө сэлбэв. 

Энэ жил цагтаа цалгиж явсан, ногоон дэвжээний Аварга, Гарьд цолтнууд төрийн түшээдийн зөөлөн суудалд "тухлав". 

Далай, Даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Тэрээр энэ жил Хэнтий аймгаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартай зэрэгцэн багаараа ялалт байгуулав.

Завхан аймгаас нэр дэвшсэн Гарьд Ц.Цэрэнпунцаг Төрийн ордонд "шиноков" бөх. Бөхийнхөө хувьд жудагтай, сайн ч барилддаг хэмээн түмэн олонд үнэлэгддэг. Энэ жилийн сонгуульд тойргоосоо нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болов. 

Д.Сумъяабазар аварга цолоо 2006 оноос хойш хадгалж буй. Аварга цолтой гэсэндээ тэрээр гишүүд дундаасаа хамгийн сор, нүдэнд өртөх гишүүдийн тэргүүн эгнээнд багтана. Улс төрд хөл тавьснаас хойш тэрээр ийн гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)
  • 07-11 00:18
    Retweet (0)