Инстаграмын гол тоглогчдын метро фигур!
2020 оны 6 сарын 19

Нийгмийн олон давхарга дунд "гялгар" амьдардаг залуус эрхгүй нүдэнд торно. Сошиал хуудаст цаг алдалгүй пост оруулж, амьдралынхаа нэгээхэн хэсгийг сонирхуулж байдаг, фэшн мэдрэмж нь багтаж ядсан орчин үеийн залуусын имиж бараан өнгийг сэргээж, өтгөн мананг зүсэх мэт гялбаагаа татуулсаар буй. Өөрсдийн lifestyle-аар өнгөө тодорхойлсон инстаграмын гол тоглогчдын ертөнцийг сонжъё. 

Fashion Cinderella Санса


Хадаан бүсгүйн жигтэй өнгөлөг амьдралыг бишрэх хүмүүс ганц хоёроор тогтохгүй. Гадаад орноор аялж, lifestyle-аа жигтэй өнгөлөг байлгаж, өдөр бүрийг өөр өнцгөөс харахад хүргэдэг Б.Сансармаа угтаа бол жүжигчин мэргэжилтэй. Гэсэн хэдий ч түүнд моделиос дутахааргүй сайхан бие хаа, өөгүй цэвэр царай, өнгөлөг мэдрэмжийг бурхан түүнд харамгүй заяасан гэлтэй. Түүний нэг өдрийн insta story-ноос амьдралынхан хэв маяг, фэшн стар, торгон мэдрэмжийг нэг дор харж болмоор. Аялахдаа хүртэл загварлаг харагдахаа тэр мартахгүй. Нүд гялбам цахим хуудасны эзэн, орчин цагийн фэшниста үнсгэлжингийн нэг Б.Сансармаагийн онцлох фигур яах аргагүй аялал+фэшн давалгаа аж. 


Шонтой бүжиглэдэг орчин цагийн ханхүү


Үнсгэлжингийн үлгэрт гардаг ханхүү нар орчин цагт төрхөө олж, моод болох цаг ирдэг л юм байна. Царай, булчингаа гайхуулж, шон тэвэрсээр гарч ирсэн Ч.Цэнгүүн эрхгүй л цагаан морьтой ханхүүгийн дүрд хувирч буй. Эрчүүдийн хувьд урт үс хэт гаж гэж үнэлэгддэг байсан цаг бий. Одоо бол огт өөр, халуухан, секси имижийн гол хүчин зүйл болсон байдаг шүү. “Beauty and the Beast” киноны гол дүрийн залуу мэт ой модон дунд тайчсан түүний зураг цацагдсан даруйдаа л охидын дунд шуурга дэгдээж байлаа. Нүцгэнээрээ од болно гэдэг эр хүний хувьд зоримог шийдэл. 


Үлгэрийн амьдралтай фэшн гүнж


Сингапур улсад үлгэрийн мэт амьдардаг модель Т.Ундармаа эх орондоо ирээд багагүй хугацааг үдэж буй. Харийн оронд цахилж, моделийн карьераа “суга” дээшлүүлж явсан цагтаа гадаад эртэй ханилан сууж хүүтэй болсон. Түүний инстаграм хуудсыг ажвал үлгэрийн мэт харшид тансаг амьдардаг нь нүднээ илхэн. Брэнд, трэндийг эгнүүлэх нь Т.Ундармаагийн хувьд энүүхэнд яригдах асуудал. Харийн баян эртэй амьдралаа холбосон нь хүүхнүүдийн хүсэх мөрөөдлийн амьдралаар тэр л дураараа "дургисан" нэгэн. Моделиуд дундаасаа фэшн мэдрэмжээрээ эрхгүй ялгарч, элит модель ч гэгддэг түүний гялгар lifestyle-д хүүхнүүд битүүхэн атаархдаг гэнэ лээ. 


Монгол дахь Aquaman-ы шинэ төрх


Үсээ шанаа хүртлээ ургуулаад сул хаячихсан халуухан залуусын эгнээнд П.Баттөр сүүл мушгиж байна. Бодибилдингээр хичээллэдэг П.Баттөр жүжигчид дундаасаа бие хаагаараа эрхгүй ялгарч харагддаг. Тиймдээ ч олон жилийн хөдөлмөрөөр шинэ style бүрдүүлж come back хийсэн тэрээр нууцхан "рекетчин" ажил хийдэг гэнэ лээ. Бүсгүйчүүд бүү хэл, эрчүүдийн дунд ч цуутай нэгэн гэсэн шүү. Өдгөө эхнэртэй эсэх нь мэдэгдэхгүй, ганц бие төрхөөр олонд танигдсаар удаан хугацааг үдсэн П.Баттөрийг Aquaman гэж тодотгосон юм байх.  


Hunter-ийн ангуучилсан толбогүй имиж


Хүүхнүүд бүү хэл эрчүүдэд ч тоогдохоор царайтай төрсөн залуу бол Ангууч. Түүнийг мэдэхгүй хүн, крашлахгүй охид ч ховордож байна. Ангуучийг стиль, имижийн хувьд өөлөх юмгүй. Хувцаслалт, бүрдүүлдэг төрх, хийдэг ажил нь хүртэл эрхгүй л сонирхол татна. Юуны хэрэгт түүнийг орчин цагийн цэцгэн залуу гэж тодотгодог билээ. Мэргэжлийн тулааны спортоор хичээллэнэ, бүжиглэнэ, дуулна, жүжиглэнэ, загвар өмсөнө гээд есөн шид нь бүрдсэн авьяаслаг нэгэн. Чухам энэ авяас нь л түүнийг тодотгож, өдий хүртэл толбогүй амьдрахад хүргэсэн. Бусдаасаа харьцангуй эрт сошиалд хүчтэй гарч ирсэн нь түүний давуу тал. 


Өөртөө хувцас урладаг Монголын “барби”


Бага байхдаа охид бүр өөрийн барбидаа хувцас урлаж, тоглодог байсан цаг одоо биеллээ олж, өөртөө зориулж брэнд үйлдвэрлэдэг нэгэн бүсгүй Австралид цахиур хагалж явна. Матрын арьсан бүтээгдэхүүнээр тансаг зэрэглэлийн цүнх, туфль урладаг О.Оюунцэцэг бүсгүй өдгөө Австралийн Сидней хотод амьдарч буй. Тэрээр Сиднейн загварын ертөнцөд хэдийнэ ноёрхлоо тогтоож, өөрийн нэрийн брэндээр загварын үзэсгэлэн, фэшн шоугаа хүртэл гаргаад амжсан адтай бүсгүй. Телевизийн хөтлөгчөөр олон танигдсан ч загварын ертөнц рүү урваж, баяр сууриа олчихсон О.Оюунцэцэг гадаад эртэй амьдралаа холбосон. Хонгор шаргал үстэй, амьд барби мэт содон төрх, халуухан бие галбир, мэдрэмжтэй фэшн сонголт О.Оогийгийн өдөр тутмын өнгө төрх.   

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)