50 гарсан эмээ нарын LIFE STYLE!
2020 оны 6 сарын 18

Үсээ зулгаан байж эмээ нарт атаархаад яах вэ, тэдний сезон яалт ч үгүй орчихлоо. Иргэний бүртгэл нь тэтгэврийн насанд ойртсон ч биологийн нас, гадаад үзэмж нь энэ цаг үеийг хошуучилж байгаа эмээ нарыг барахгүй нь уу, та нар? Тэд хамгийн өндөр үнээр рекламанд тоглож, шавь нар бэлтгэж, тайзыг эзэгнэж, амьдрал нь домог болж байна. "Эмээ" гэдэг нь үр хүүхэд нь ач, зээгийн зулай үнэрлүүлснээр ирдэг тодотгол. Бидэн дунд байгаа эмээ нарыг харцгаа даа. 
54-тэй рекламны мангас!


Монголын загварын ертөнцөд 54-тэй ч тайзан дээр гунхсаар л байх, төгс гэмээр мөнхийн залуу насаа хадгалж буй топ Э.Одгэрэлийг энэ салбарт хатан хаан хэмээн өргөмжлөхөд маргах хүн байхгүй биз ээ. Тавь хол давсан ч хорьтой охин шиг жавхаатай байдаг нь түүний гол имиж. Түүний газар дээрх ганц охин Э.Мишээл нэрт жүжигчин н.Гомбосүрэн агсны ач хүү Мөнх-Эрдэнэтэй үерхэж байсан ч, гэрлэх саналтай хамт алмазан шигтгээтэй бөгж ирэхэд хүлээж авалгүй буцаасан гэх яриа бий. Э.Мишээл ОХУ-д суралцаж төгссөн бөгөөд насны ханиараа Александр хэмээх Орос залууг сонгосон. Александр Э.Мишээл хоёрын бяцхан хүү өдгөө 4 настай. Аль хэдийнэ 4 жилийн өмнө эмээ болсон ч Э.Одгэрэлийн үнэ ханш бараг унтаад сэрэхэд нь л өсөж байдаг бололтой. Хямралын үед рекламны зах зээлийг эзэгнэгч нь тэр. Жаатай байна аа. 


Эрос хатагтайн 53 насны бэлэг “ач”


МУГЖ Т.Ариунаа 53-тайдаа эмээ болох нь. "Буянт-Ухаа" цогцолборт 20 мянган үзэгчдийг цуглуулж, нижгэр тоглолт хийсэн Т.Ариунаагийн хоёр хүү хоёул найз бүсгүйтэй. Харин эрос хатагтайг эмээ болгосон нь ууган хүү Б.Алдар. Энэ чинь юу гэсэн үг байх нь уу? Ямар ч үед цоглогоо алддаггүй эрос имижтэй эмээ сая нэг амьдралын үнэнтэй нүүр тулах нь. Ариунаа эмээ гэх гэхээр хэл ам эвлэхгүй л байна шүү. Явцдаа дасах байх, хэдүүлээ. 


Азийн топ модель 50 насандаа!


Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсных намба суусан. Түүний хүү Б.Анхбаяр нь топ ээжийнхээ чих халууцуулж, хэрэг төвөгт бишгүй олон удаа орооцолдож явсны эцэст найз бүсгүйн сураг дуулгасан. Д.Болдын “Чи надад дурлаасай” дууны клипэнд тоглосон фото модель бүсгүй Давка бэр нь. Агентлагаа ажиллуулж хөшигний ард олон мундагуудыг сойж суугаа тэрбээр хувийн амьдралын тухайд сенсаци тарилгүй "сингль" яваа. 

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)