Ялгуун чинь би байна!
2020 оны 6 сарын 17

Дэлхийгээр нэг гоёмсог алчуур нөмөрсөн хагас нүцгэн монгол бүсгүйчүүд. Гадаад явах гоё ч чухам хаанахын хэн болохоо илэрхийлэхийн тулд ямар Чингис хааны зургийг духан дээрээ юм уу өгзгөн дээрээ наалтай нь биш. Бүсгүйчүүдэд монгол ялгуун мэдрэмж зориулан бүтээж өгсөн бүсгүй бол Н.Өлзиймаа. 2017 онд зах зээлд гарсан тус брэнд тун тогтвортой. Австрали, Америк, Солонгос, Япон, Хятад, Өвөрмонгол, Улаан-Үүдэд “Ялгуун” гараад явчихсан байгаа. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч орчин цагт үндэсний өв соёл шингээсэн басхүү тухайн цаг үетэйгээ уялдсан бэлэг гэхээр “Ялгуун” хамгийн түрүүн буудаг байх нь. Брэндээр нь гоёогүй сайхан бүсгүй ховор ч үүсгэн байгуулагч бол тун даруухан имижтэй, одоогоор гэрэлд цохиулчихаагүй яваад байгаа. Олны жишгийг дагаад “гүүгл”-д мөртэй болохоос яахав. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)