Өөрөө ганган тогос, ”Өгөөж” нь нурсан ”балгас”
2020 оны 6 сарын 17

“Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл бараг эрэгтэй Э.Одгэрэл юм уу даа. Ганганаа барьж дийлэхгүй энэ эр 60 жилийн түүхтэй зах зээлд ноёрхолоо тогтоосон “Өгөөж” гэх улсын үйлдвэрийг их хувьчлалаар авахад насаараа идээд барахгүй бэлэн хоолтой боллоо гэцгээж байлаа. Тэр үнэн гэдгийг өнөөдрийн “Өгөөж”-ийн эзэн өөрийн биеэр батлах мэт. Мөнгө нь ихэдсэний нэг жишээ нь бэлтэй баячуудын жишгээр улс төрд орж, сонгуульд хүртэл хүчээ үзэж явсан өдрүүд түүнд бий. “МАН бол ээж шиг нөмөртэй, аав шиг түшигтэй” гэж улс төрд хайр зарлаж явсан тэрээр товчхондоо бэлэн бизнес дээр суусан азтай аавын хүү.

Эрэгтэй хүн гэхэд брэндэд мөнгийг баруун солгойгүй цацаж, энд тэндэхийн уулзалт бүр дээр гангарч явахдаа “Өгөөж” гэх том айлыг өөд нь татахаа умартсан бололтой. Угтаа бол хотын А бүсэд үйлдвэр нь байдаг ч аль 60 жилийн өмнөх хуучин барилга бахь байдгаараа. Эзэн нь нүд эрээлжтэл гангараад яваад байдаг. Үйлдвэр нь нурсан “балгас” аятай хотын төвийн өндөр шилэн барилгууд дунд ганцаараа хуучин саарлаараа торойх. “Өгөөж”-тэй ижил гараанаас гарсан, түүнээс ч хожуу эхэлсэн бизнесийн байр, барилга хотын хөгжилд өнгө нэмж, сүр оруулсаар.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)