Ямаа өмөөрсөн хүнд буруу юу байхав
2020 оны 6 сарын 17

Ямааг өрөвдөж ганц пост бичснээс болоод улс эх орны нэр хүндэд нөлөөлнө гэж ер хэн таамаглах билээ. Тэгж чадсан ганц хүн нь дуучин К.Номинжин шүү. Монголын голлох импортын бүтээгдэхүүн болох ноос ноолуурыг хүртэл лангуун дээрээс буулгаж татахыг уриалсан гээд тун ч их шүүмжлэл дагуулсан. Уг нь К.Номинжин АНУ-ын Лос Анжелес хотод амьдарч, 15 хэлээр дуулдаг, томоохон тоглолтуудад урилгаар оролцдог гээд эх орныхоо нэрийг ихэд өндөрт гаргаж яваа. Хэсэг уран бүтээлээ завсарлаад байсан К.Номинжин cover дуугаар “comeback” хийж эхэлсэн. Тэрээр мэргэжлээрээ өсөж дэвших хүсэлтэй уран бүтээлчид гадаад орныг зорьж илүү тэсрэлт хийж буйгийн хамгийн тод жишээ нь.

Ингэхэд өсвөр наснаасаа эхлэн ургамлан хоолтон болсноороо олны анхаарлыг ихэд татаж байсан цаг саяхан. Гэр бүлээ хүртэл уруу татаж ургамлан хоолтон болгосон гэнэ лээ. Ургамлан хоолтон болоход амьтны амь таслахгүй, архи, тамхи хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг гэнэ. Тийм ч болохоор ноолуураа самнуулж байгаа ямаа бархирахыг хараад уяхан сэтгэлээр өрөвдсөн нь тэр биз. Хэсэгтээ л К.Номинжингийн ямааг өрөвдсөн яриа газар авч, шог зураач С.Цогтбаяр гуай хүртэл хошигносон. Ямар сайндаа л хэсэг залуус талбай дээд ямаа чирээд жагсаал хийж байхад К.Номинжинг үгүйлэх хүмүүс бишгүй байсан даг. Энэ бүхний эцэст ургамлан хоолтон дуучин бүсгүй уучлал хүсээд асуудлыг хав дарсан байдаг шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)