НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү УИХ-д нэр дэвшээгүй шалтгаан
2020 оны 6 сарын 3

2020 оны УИХ-ын сонгуульд тойрог тус бүрийг нэр дэвшигчид амлаж авсан бол эсрэгээрээ сонгогчид өөрсдийн харахыг хүссэн хүнээ хадаг тавин хүлээх нь халаг байв. СХД-т хэзээний сонирхолтой "үлгэрийн баатрууд" дэвшиж сонгуулийг өнгөлөг болгодог. Энэ удаад ч жамаараа болсон. Олон дунд Толгойтын хүү Ц.Төрхүү сонгогчид дунд рейтинг өндөр байсан боловч нэр дэвшээгүй явдал олныг гайхашруулж байв. МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нараа дэмжсэн шигээ яваа түүнд иргэд "хайр сэтгэл"-ээ илчилсээр байна. УСУГ-ын даргын албаа торох юмгүй хашиж байгаа энэ залууд УИХ-д хожлын нүүдэл бий гэдэгтэй дээр дооргүй санал нийлдэг. Энэ удаад өнжсөн нь магадгүй туйлын зөв сонголт болсон ч юм билүү. НИТХ-ын төлөөлөгч албаа сайн хаших нь залуу улс төрийн карьеристуудын хувьд бас нэг чухал даваа л даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet