Шадар сайд Цэвэрлэх байгууламжид зочлов
2020 оны 5 сарын 27

Дүүрэн лагтай 41 картыг сулласан үр дүнгээ УСУГ-ын хамт олон Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныханд танилцууллаа. 50 жилийн турш үнэртсэн айхтар үнэр одоо ямар байгааг та бүхэн өдөр тутамдаа анзаарч буй. 2018 онд нийслэлчүүд ойрын хоёр жил тэсвэл үнэрээс салах талаар Ц.Төрхүү ярилцлагадаа дурьдаж байхад хүмүүст зүүд, мөрөөдөл мэт санагдсан цаг саяхан мэт. "Урд урдны Засгийн газрын сайдууд, Ч.Сайханбилэг, хотын мэр Э.Бат-Үүл нар ирээд огиод орж чаддаггүй байж билээ. Харин өчигдрийн зочид зүгээр зогсож байгаа нь бидний хувьд бахархам үр дүн" гэж Ц.Төрхүү онцоллоо.

Шадар сайд УСУГ-ын ажилчдын хүнд нөхцөлд ажилладаг талаар дурьдаж, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулах, цаашлаад цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хөндсөнд УСУГ-ын хамт олон талархав.

Шинэ цэвэрлэх байгууламж, Мянганы сорилын сантай хамтраад манайхаас гарч байгаа усыг ногоон байгууламж болон цахилгаан станцуудын хөргөлтийн системд ашиглах талаар гэрэл гэгээтэй мэдээ сонсогдож байгаа.

Улаанбаатарчууд бид гүний цэнгэг усаа хэрэглэдэг гэдгээ сайтар ойлгож усаа хайрлах хэрэгтэй юм. Иргэн нэг бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал гэдгийг мартаж болохгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (132)
  • 10-30 18:33
    Retweet (33)
  • 10-30 18:20
    Retweet (9)
  • 10-30 17:54
    Retweet (9)
  • 10-30 18:17
    Retweet (6)
  • 10-30 18:07
    Retweet (5)
  • Retweet (4)
  • 10-30 18:27
    Retweet (3)
  • 10-30 18:11
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • 10-30 19:08
    Retweet (1)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-30 18:07
    Retweet (1)