Жүжигчин Э.Алдар аав болжээ
2020 оны 6 сарын 9

Хамтлагаас ганцаараа олон жил сингл явсан "Fantastic" продакшны жүжигчин Э.Алдар өнөөдөр /2020.06.09/ аав болсноо цахим хуудастаа зарлалаа. "37-р Точка" киноноос эхлэн олон ч уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн түүнийг крашлах охидын цуваа тасардаггүй гэсэн шүү. Э.Алдарыг харсан охидын амнаас эгдүүтэй, өхөөрдөм гэх үг мөн ч их унадаг гэнэ лээ. Охидын краш Э.Алдарыг аав хэмээн алдаршуулсан гэргийг н.Хулан гэх бөгөөд тэд 3 кг 400 грамм охинтой болжээ. Хос хоёр үерхээд багагүй хугацааг үдэж байгаа ч саяхныг хүртэл олноос нууцласан хэвээр байсан бол ийн хүүхэдтэй болж, олон ч тааврын хариу барьж, харилцаагаа улам бат бэх болголоо. Хосууддаа аз жаргал хүсье.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet