Б.ГҮНЗАЯА: Би анхнаасаа “Гоёл” наадамд оролцоогүй, хойшдоо ч оролцохгүй!
2020 оны 6 сарын 9

Олон улсын мисс тодотголын эзэн дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргасан мисс Б.Гүнзаяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм. Мисс хүн зөвхөн гоо сайхны хэмжүүр бүхий хүүхэлдэй байх ёстой мэт тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэж байгаа эрхзүйч мэргэжилтэй энэ бүсгүй бидний мэдэх миссүүдээс тэс өөр. Танд зарим үзэл бодол нь таалагдахгүй ч байж болно. Чөлөөт нийгэм чөлөөт миссийг бүтээх болсон цаг.

Блиц:

Сошиал хаяг/хуудас: Gunzaya Victoria

Биеийн жин: 52кг

Биеийн харьцаа: 88х60х95

Хичээллэдэг спортын төрөл: Cardio, hiking, swimming

Мэргэжил:  Эрхзүйч, хуульч. Изоус-ийг 2016 онд төгссөн.
Улсын хэмжээнд зохион байгуулсан “Чингис хааныг хэн сайн мэдэх вэ?” уралдаанд 4-р байр эзэлж Их Засаг Олон Улсын Их Сургуулиас урилга авч хуулийн сургуульд элсэж байсан. 2015 онд  20 жилийн ойгоор Шилдэг оюутнаар тодорч амжилттай төгссөн. 

Гаргасан амжилтууд:

1. Face of Mongolia 2011 – Talented Model Award /Mongolia/

2. Miss Intercontinental mongolia 2014- winner
3.  MISS INTERCONTINENTAL IN GERMANY 2014 /Germany/
4. Miss Beauty 2015 – 2nd runner-up /Russia/
5. Photo Model of the World 2016 – 2nd runner-up, Miss Elegance / Turkey\
6. Miss Leisure World 2016 – Miss Exotic Award, Top 5 Talented Miss /China
7. Miss city tourism world 2016- Winner, Best image winner
8. Дэлхийн аялал жуулчлалын элч мисс 2018- The world miss tourism ambassador 2018- 3th runner up, eco video winner, bikini winner, social media 3th runner
9. Дэлхийн бяцхан мисс 2017- Олон улсын шүүгч
10. Дэлхийн фотомодел 2017- Олон улсын шүүгч
11. Mongol model agency 2017- оны шилдэг модел өргөмжлөл
12. Miss globe 2018- best national costume, best youtube awards
13.  11th Asian film awards-Азийн кино наадам улаан хивсний еслол шинэ дүр төрх 2017
14.  Filmawards tv хамтран ажиллах санал: 2017 онд ажилласан.
15. Олон улсын Вьетнамын загварын 7 хоног - model болон улаан хивсний еслолд оролцов. 2017
16. The silk road international fashion forum 2017- Монгол дахь төлөөлөгч
17. The 2017 china’s model and beauty industry forum- Монгол дахь төлөөлөгч
18. Christian ontani bag brand- face model 2017-2018/ нүүр царай болж хамтран ажиллав/ in Korea
19. Jack rustang brand- 2018 face model / нүүр царай болж хамтран ажиллав/
20. Miss Universe Mongolia 2019 Үндэсний ялагч
21. Best in interview- Тэргүүн байр
Дэлхийн хэдэн оронд зочилсон: 14 орны 50 гаруй хот

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд:

-Өсвөрийн цагдаа
4 жилийн хугацаанд ахлагчаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт 1000 орчим хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлж байсан.

-Хамтдаа инээсэглэе төрийн бус байгууллага
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаж хөгжих тал дээр чиглэн ажилласан.

-Монгол Солонгос бизнес Форум 2016
Зохион байгуулагч, менежерээр ажилахын зэрэгцээ Монгол миссүүдийн шоу арга хэмжээ бие даан зохион байгуулж хүргэсэн.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
200 гаруй мод цэцэрлэгт хүрээлэнд суулгасан.

-Хүүхэд эрдэнэ сан
“Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн бөгөөд хүүхэд хөгжил, хамгаалал чиглэл рүү үйл ажиллагаа явуулдаг.

-Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлагч

“Unfriend” үндэсний хөдөлгөөнийг санаачлан 30 хоногийн хугацаанд давтагдсан тоогоор 6.100.000 хүнд хүрсэн амжилттай  өрнүүлсэн. Үүний дараагаар “Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай цахим орчинд зөвийг таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” аян өрнөсөөр байна.

Ширээний ном: “Бүсгүйн код”, “Дэлхийг удирдагч эмэгтэйчүүд”

Хэлэх дуртай үг: Хэрвээ чадна гэж бодвол чиний зөв. Хэрвээ чадахгүй гэж бодож байвал бас чиний зөв. Тиймээс өөртөө зорилготой үнэнч бай.

-“Miss Universe-2019” тэмцээний Үндэсний ялагч болсноос хойш Гүнзаяагийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Дэлхийн гоо сайхны олимп “Miss Universe 2019” тэмцээнд Монгол улсаа сурталчлан таниулж эх орноо төлөөлөн оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан.  Мөн энэ тэмцээнд орохын тулд маш их бэлтгэл хийж өөрийгөө дайчлан олон зүйлд богино хугацаанд суралцсан. Олон компаниудтай хамтарч ажиллаж, маш олон хүмүүстэй энэ найз нөхөдтэй болж хүрээллээ тэлсэн байна. Миний амьдралын маш үнэ цэнэтэй мөч болсон. Тэмцээнд оролцсоноос хойш яг л тэр тэмцээнд бэлтгэж байсан өдөр тутмын амьдралын хэвшлийг одоо ч гэсэн үргэжлүүлэн мөрдсөөр байна.

-Өөрийн чинь сонгон сурталчилж байгаа брэндүүдийг ажиглахад үндэсний үйлдвэрлэл жин дарж байна. Тэмцээнд явахдаа бас үндэсний хувцсаараа түлхүү гоёсон байсан. Залуу сайхан бүсгүй брэнд сонирхдог насан дээрээ явмаар юм?

-Miss Universe тэмцээнийг 1,5-2 тэрбум хүн үздэг. Сошиал ертөнцөөр хамгийн их анхаарал хандуулж дэлхийн өнцөг булан бүрээс мисс охид ямар хувцас өмсөж байна вэ гэдгийг хардаг учраас үндэсний соёлоо түгээхийг чухалчилсан. Монгол залуучууд бас шинийг эрэлхийлдэг, монгол үндэсний өдөр тутмын хувцас нь ийм хувцас байдаг гэдгийг таниулан сурталчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллахыг хүссэн юм. Тэр зорилгоо анх төлөвлөсөн байснаасаа давуулан биелүүлсэн гэж бодож байгаа.

-Тэгвэл ямар брэндийг таашаадаг вэ?

-Миний хувьд брэнд гэхээсээ илүү хамгийн гол нь материалын чанар, биед эвтэйхэн хувцас илүү таашааж хэрэглэдэг. Сүүлийн үед үндэсний хувцсаа илүү түлхүү өмсөж байна.

-Мэргэжлийн дасгалжуулагчтэй бэлтгэл хийж, багагүй хөлс урсган байж дэлхийн тайзнаа гарлаа. Мисс, загварынхан байнгын бэлтгэлтэй байдаг гэж ойлгож байна. Ялгаа нь юу вэ?

-Эх орноо сурталчлан  таниулах, тухайн улсын бүсгүйчүүдийг төлөөлж байгаагийн хувьд тэмцээнд оролцогч мисс бүхэн тодорхой хэмээний дүрэм журмыг дагаж, тодорхой шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой. Эрүүл чийрэг бие галбир өөрөө эмэгтэй хүний гоо сайхан гэдгийг үеийнхээ охид болон бүсгүйчүүдэд үлгэрлэж мэссэж өгдөг учраас зайлшгүй дасгал, хөдөлгөөн фитнессээр жирийн үеэс илүү өндөржүүлсэн байдалд хичээллэх хэрэгтэй болсон. Сүүлдээ дасгал хөдөлгөөний фанат болсон шүү.

-Энэ жилийн хувьд төлөвлөсөн том тэмцээн бий юу?

-Миний хувьд Miss Universe тэмцээнийг дэлхийн гоо сайхны олимп гэж ойлгодог. Тийм учраас олимпдоо оролцсоны дараа тэмцээн наадам гэхээс илүү хувийн амьдрал, боловсрол, карьердаа анхаарна гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу явж байна.

-Ингэхэд “Гоёл” наадамд оролцдог билүү. Миссүүд энэ наадмын тайзнаа алхах нь хэвийн үзэгдэл. Тэгэхлээр ялгаа бараг гарахгүй юм биш үү. Мисс загвар өмсөгч ялгарах ёстой юу ижилхэн байх нь зөв үү?

-Загвар өмсөгч дизайнерын хувцсыг амилуулдаг мэргэжлийн ажил. Харин мисс нь илүү олон төрлийн авьяастай байх шаардлагатай. Мөн хүмүүнлэгийн ажил түлхүү хийж нийгэмдээ үе тэнгийн залуус болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг зөв үлгэр дууриалалд уриалж, манлайлан дагуулах тийм ажлын санаачлагч байх үүрэгтэй гэж би хувьдаа ойлгодог. Тийм учраас Гоёл наадамд оролцох нь миний сонирхол биш. Өнгөрсөн хугацаанд би олон улсын тэмцээнд өөрийгөө сорьж, арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Анхнаасаа Гоёл наадамд оролцож байгаагүй. Хойшдоо ч оролцохгүй.

-Болзоонд зогсож байна уу. Найз залуу, гэрлэлтийн төлөвлөгөө гаргасан уу?

-Би тодорхой төлөвлөгөөтэй амьдардаг. Найз залуу байгаа. Гэрлэлтээ одоогоор төлөвлөгөөгүй байна. Ирээдүйд юу болохыг цаг хугацаа харуулна даа.

-2020 он сонгуулийн жил. Манай миссүүд намын арга хэмжээнд тортны чимэглэл шиг оролцох нь олонтаа. Өөрийн чинь хувьд  Unfriend аяныг санаачлан Төрийн ордонд хуралд оролцож, эрхзүйч хүнийхээ үүргийг амжилттай биелүүлж яваа харагдсан. Улс төрийн чиг хандлагыг чинь сонирхож болох уу?

-Би эрхзүйч хүний хувьд, залуу хүний хувьд бол “ Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийн эсрэг тодорхой ажлууд санаачлан хийж ирсэн. Гэхдээ аль нэг намыг дэмжсэн байдлаар хийж байгаа юм биш. Би зөвхөн залуу хүнийхээ үүднээс үзэл бодлоо илэрхийлдэг. Одоогоор нам бус. Хувь хүний хувьд тодорхой хэмжээнд үзэл бодол нийцдэг дэмждэг улс төрч байгаа. Нийтэд ил зарламааргүй байна.

-Ер нь яагаад мисс хүн сайн улс төрчийн эхнэрийн дүрээр л үлдэх ёстой юм бол. Танай салбарын онцлог юм шиг. Хэрэв ийм байхгүй, тогтсон хэв маягийг эвдэнэ гэвэл мисс хүнд ямар дүр төрх ирээдүйд бүтээгдэж болно гэж харж байна вэ?

-Орчин үеийн залуус маш өөр болсон. Үзэж харсан, найзлаж нөхөрлөж байгаа хүмүүс, боловсрол нь хүртэл өөр болж олон боломжийг атгаж байгаа. Мисс хүн заавал хэн нэгэн улс төрчийн ч юмуу, чинээлэг хүний эхнэр болсноор карьер нь төгсөнө гэдэг өрөөсгөл ойлголт. Хуучинсаг ойлголт гэж миний хувьд бодож байна. Би шинэ үеийн миссүүдийг  нийгэмдээ манлайлагч, шинийг санаачлагч байхын төлөө сэтгэл оюунаа дайчилдаг байгаасай гэж хүсдэг. Өөрөө ч энэ чиглэлд илүү хүч, хөдөлмөр зарж байна.

-Атаа жөтөө, тэмцэл, өрсөлдөөн аль ч салбарт байдаг зүйл. Өөрөө ялагч болоод бас чимхүүлээд авсан. Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

-Өнөөдөр бид тэмцээн наадам ч бай амьдрал дээр ч өрсөлдөөн дунд амьдарч байна. Аль салбарт тэмцэлдээн, атаа жөтөө байдаг учраас шүүмжлэлийг өөртөө тусган алдаагаа засаж залруулж авах нь зөв юм болов уу.  Шүүмжлэл бол товчхондоо өөртэйгөө ажиллах цаг иржээ гэсэн дохио. Надаас бол одоогоор энэ асуудал хол юм байна. Би жижиг ч гэсэн шүүмжлэлийг өөр дээрээ тусгаж авч зөв бурууг нь ялгаж ханддаг.

-Тэгвэл өөрөө бусдыг хэр шүүмжилдэг вэ? Охидын зан юм шиг байгаа юм, өө сэв хайх нэг нэгнээ нүдний далд муулах чинь. Хов жив ярихгүй бол эмэгтэй хүн гэдэг мөн чанар нь алдагдчих гээд?

-Жаахан охид хоорондоо өрсөлдөж жинхэнэ эмэгтэйчүүд нэг нэгнийгээ хайрлаж дэмжиж хамтарч ажилладаг гэж боддог. Тийм учраас миний хувьд жинхэнэ эмэгтэйн байдлаар найзуудтайгаа нээлттэй, харилцан дэмжиж хамтарч ажиллахыг хичээдэг.

-Таны цагийн менежмент?

-Өдөр тутмынхаа ажлыг тэмдэглэнэ, төлөвлөгөөгөө долоо хоногоор гаргаж нягталдаг. Шинэ санаа гаргах цагаа тусад нь гаргаж цагийн менежментээ хийдэг. Ямар ч шахуу ажилтай байсан өөртөө заавал цаг гаргадаг.

-Стрессээ тайлдаг арга, хэвшил?

-Стрессээ тайлах дээр миний хамгийн сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа арга бол байнгын дасгал сургуулилт бэлтгэл. Мөн гэртээ дуулах дуртай. Энэ нь стрессээ тайлах хамгийн зөв арга гэж бодож байна.

Ярилцсан О.Золжаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (131)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (24)
  • 10-30 17:30
    Retweet (10)
  • 10-30 17:54
    Retweet (8)
  • Retweet (5)
  • 10-30 18:17
    Retweet (4)
  • 10-30 17:21
    Retweet (4)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:20
    Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • Retweet (1)