Сошиал одуудын нээлттэй менежмент
2020 оны 6 сарын 8

Сошиал од гэх статус хэдийнэ бий болжээ. Энэ статуст хамрагдах олны танил “хурган” одууд манайд харин ч нэг олноороо бий. Тэргүүн эгнээнд “Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү Д.Уранзаяа, залуу жүжигчин Б.Мишээл, Б.Ариунцэцэг нар багтана. Инстаграм, сошиал орчинд од байх эрчийг авч, олон ч залуусыг харцыг булаасан хүүхнүүд.
Д.Уранзаяагийн хувьд анхны нөхөр болох мэргэжлийн боксчин Н.Төгсцогтоосоо нэг хүүтэй.

Салсныхаа дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүү Э.Мөнхсүлдтэй үерхэж хэсэг “зугаалсан”. Саяхнаас өөр нэгэн залуутай нэр холбогдоод буйгаа мөн л олон нийтийн сүлжээнд нуухгүй байгаа нь ёстой орчин цагийн хүүхнүүдийн л чөлөөт араншин юм даа.


Жүжигчин Б.Мишээлийн тухайд өөрөөсөө ах хөтлөгч Г.Анхбаяртай үерхэн ихэд дотно байснаа гэнэт л үеийн залуутайгаа сүй тавьж, богино хугацаанд хуримаа хийгээд амжсан. Хүүхэдтэй болоод хоёр тийш нь болсон гэх мэтээр салж, нийлэх бол тэдний хувьд асуудал биш юм шиг.

Жүжигчин Б.Ариунцэцэг мөн л ийм замналтай нэгэн. Дуучин Чинзотой удтал үерхэж, охинтой болсон ч харамсалтай нь хос хоёрын зам хол үргэлжлээгүй. 
Энэ хэрээр олон нийтийн сүлжээнд дэлгээтэй ном шиг илэн далангүй байдаг нь магад тэдний менежмент ч байж болох л доо. Бизнесээр бол зарчим нь celebrity харчуудтай болзоно, үерхэнэ. Байнга гоёж гоодно. Болж өгвөл олны хөлийн газраар явна. Нөгөө талд баян, түрийвчтэй “сайн ах” нар санал тавина. Тэгээд эрэлт, нийлүүлэлт тохирвол үлгэр өрнөнө гэх мэтээ. 


Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-28 21:47
    Retweet (2)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (2)
  • 11-28 22:00
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 22:04
    Retweet (0)
  • 11-28 22:01
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 21:56
    Retweet (0)
  • 11-28 21:54
    Retweet (0)
  • 11-28 21:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)