Дэлхийн монгол эмэгтэйчүүд
2020 оны 6 сарын 8

Алдар цуу, нэр хүндийн араас явж, хэт карьер хөөхийг гол зорилгоо болгодоггүй хүмүүс зөв хүмүүжилтэй, боловсролтой, эгэл даруу, чимээгүй өөрсдийгөө болон бусдыг хөгжүүлж байдаг. Чухам энэ л замаар шинэ цаг үед цойлон гарч ирж буй, дэлхийд цуутай манлайлагч бүсгүйчүүдийг Гранд онцолж байна. Дан ганц Монголдоо баригдан, хөгжихийг эрмэлздэггүй залуусаас тэд илүү сэтгэж, мөрөөдөлтэй байж, эрэл хайгуул хийж явсаар олон улс, дэлхийд нэрээ дуурсгажээ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэгчлэн технологийн эрин зуунд дэлхийн тавцанд, өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн бизнес, салбарынхаа амжилтаар манлайлахыг бахархал гэж бардамнан, мандуулах нь эргэлзээгүй зөв билээ.  
“Монцемент” компанийн захирал Н.Мөнхнасан 


Тэр бол Эрдэс баялгийн сайд асан Ц.Гарамжав хатагтайн ууган охин. Монголын анхны эко цементийн үйлдвэрийг байгуулж, өдгөө энэ бизнес, олон улсын зах зээлд танигдсан компаниар нь түүнийг “Монцемент”-ийн Н.Мөнхнасан гэх болжээ. Жижиг буурай Монголд, тэр тусмаа хямралын үед барилгын үндсэн түүхий эд цементийн үйлдвэр барьж байгуулна гэдэг үндсэндээ цөлд сарнай ургуулахтай утга ижил эр зориг шаардсан ажил. Гэвч үүнийг Н.Мөнхнасан хийж чадсан. 
“Мөнх тогтвортой хөгжил сан”-гийн үүсгэн байгуулагч, “Монцемент” компанийн захирал тэрээр АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны төв салбарт ажиллаж байсан санхүүгийн өндөр мэдлэг,  туршлагатай нэгэн. Жорж Вашингтоны их сургууль төгсч, макро эдийн засгийн мэргэжлээр мөн л АНУ-д бакалавр, магистр хамгаалсан. Одоо Харвардын их сургуульд Хуулийн чиглэлээр суралцаж буй. Ийм хэмжээний өндөр боловсролтой залуу хатагтай өдгөө мянга гаруй ажилтныг удирдан чиглүүлж, салбартаа тэргүүлэгч компанийг залж, залуурдаж явна гэдэг яах аргагүй Монголын нэг бахархал юм. Түүний байгуулсан “Мөнх тогтвортой хөгжил сан” компанийн ашиг орлогоо нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд, тэр тусмаа бяцхан хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэж ажилладаг нь залуу бизнесмэн хатагтайг тодорхойлох бас нэг нэрийн хуудас юм. 


Гэр бүлийн тухайд идеал гэр бүлийг цогцлоосон залуусын нэг гэж болно. Түүний нөхөр Ч.Алтаннар АНУ-ын Флоридагийн их сургуульд доктор хамгаалсан, Лондонгийн “Империал” их сургуульд судлаачаар ажиллаж байсан, “Springer” сэтгүүлийн редакторын алба хашиж явсан гээд ажлын гараагаа хилийн чанадаас эхэлсэн орчин цагийн үлгэр жишээ залуусын нэг. Хосууд дөрвөн хүүхэдтэй. 
Н.Мөнхнасан орчин үеийн хүчирхэг, эрх чөлөөтэй, хөдөлмөрч эмэгтэйчүүдийг магтан дуулдаг Данийн алдарт Dyrberg/Kern брэндийн нүүр царайгаар тодорч байсныг дүгнэхэд тэр бас гоо сайхны мэдрэмж, хотын соёл, эмэгтэйчүүдийг үлгэрлэх байдлаараа энэ цаг үеийн топуудын тоонд зүй ёсоор орно.  
"Mongolian Young Scholars Program"-ийн үүсгэн байгуулагч, McKinsey & Company-ийн зөвлөх Ж.Тана 


Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдоржийн ганц охин Ж.Тана өдгөө дэлхийн Эдийн Засгийн чуулганы "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүний үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийд үнэлэгдэх боловсрол эзэмшсэн Ж.Тана дэлхийн уул уурхайн топуудын нэг “Рио Тинто”-гийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч болон "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай. 
2007 онд АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн, Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан, 2016 онд Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Куинсландын их сургуульд Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан гээд CV бол үнэндээ л тасархай. Товчхондоо Ж.Тана бол тасралтгүй суралцагч, мэдлэг боловсролыг дээдлэгч.


Мэдлэг гэдэг хүнээс юу ч болж байсан салаад явчихдаггүй үнэт эрдэнэ. Сайн эцэг эхийн буянаар багаасаа нэр хүндтэй их сургуульд суралцах мөрөөдөл тээж, мөрөөдлөө давуулан биелүүлсэн түүний намтар түүх, амжилт хүн хичээвэл оргилд хүрч болдгийг Монголын олон зуун залууст харуулж чадлаа. 
Тэрбээр сурах эрмэлзэлтэй залууст боломж олгож, 2011 оноос эхлэн "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу Mongolian Young Scholars Program-ийг санаачлан, үүсгэн байгуулсан нь олонд нэг их зарлагдаагүй ч хамгийн чухал хөтөлбөр гэж хүрээлэгсэд нь ам сайтай байдаг.  
Бавари мужийн Залуучуудын холбооны анхны эмэгтэй ерөнхийлөгч Н.Солонго


Одоогоос арав гаруй жилийн өмнө Германы Мюнхен хотод хөл тавьсан Н.Солонго Бавари мужийн Залуучуудын холбооны анхны эмэгтэй ерөнхийлөгч болж чаджээ. Герман улсын хяналт өндөр, шударга үнэнийг эрхэмлэдэг улс төрийн тавцанд хөл тавьснаасаа хойш өдийг хүртэл өндрөөр үнэлэгдэх болсон лидер эмэгтэй.  
Түүний Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн тойрогт 1945 оноос хойш нэг ч эмэгтэй хүн ялалт байгуулж чадаагүй байсан гэдэг юм билээ. Харин үүнийг Н.Солонго давж чадсан нь түүнийг хэр их тэмүүлэл, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрч, зарчим болохыг харуулсан болов уу. 
Түүний сонгуульт ажлаас дурьдвал, Бавари мужийн Залуучуудын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн, Холбооны Засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Бундестагийн гишүүн, ноён Хансёорг Дурцын туслах, Нийслэлийн иргэний зөвлөлийн төлөөлөгч, CSU намын Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга гэхчлэн хөвөрнө. 


Н.Солонго Монголд байхдаа герман хэлний олимпиадад түрүүлж, оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Германд очин суурьшсан байдаг. Очоод удалгүй хотын даргын сонгуулийн сурталчилгаанд ажилласнаар анх улс төрчдийн хараанд өртсөн гэдэг. 
Н.Солонгын аав Монголд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж явсан тухайн үеийнхээ сэхээтнүүдийн нэг байсан гэдэг юм билээ. Харин ээж нь насаараа Дарханы нэгдсэн эмнэлэгт ажилласан, хүндэт донор аж. 
“NASA” төслийн сансрын хиймэл дагуулын судалгааны ажилтан У.Дэлгэржаргал 

Монгол эмэгтэйн оюун уxааны чадамжийг дэлxийн шилдэг эрдэмтдийн дунд xаруулж яваа шинжлэx уxаан, улс төр судлалын судлаач бүсгүй У.Дэлгэржаргал. 2003 онд нийслэлийн 18-р сургууль, улмаар Болгар дахь Америкийн их сургуулийг 2007 онд бакалавр, Нотр Дамын иx сургуулийг 2009 онд магистрын зэрэгтэй тус тус дүүргэсэн. Одоо улс төр судлалаар АНУ-ын топ 15 xөтөлбөрийн нэг болоx Висконсины иx сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй дэлхийн монгол бүсгүйчүүдийн нэг. 

Өдгөө сурахын хажуугаар АНУ-ын Вашингтон хотын Страйт Консул төрийн бус байгууллагад судлаачаар ажилладаг. Мөн Өмнөд Африк дахь Ардчилалын институт болон Болгарын Парламентад дадлагын судлаач,  Индианагийн их сургуулийн Монгол нийгэмлэгийн сонины эрхлэгч,   Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч” гэх албаны болон олон нийтийн ажил хариуцдаг. 

Тэнxимийнxээ анxны монгол оюутан тэрбээр байгалийн баялаг улс төр, бизнесийн xарилцаанд xэрxэн нөлөөлдгийг судалж байгаа нь анхаарал татдаг. Түүний ажилласан xамгийн том төслүүдийн нэг нь Америкийн үндэсний сансар судлалын төвийн (NASA) санхүүжилттэй төсөл бөгөөд энэ xүрээнд У.Дэлгэржаргал сансрын хиймэл дагуулын зурган мэдээлэлд дүн шинжилгээ xийсэн ажээ. 

Олон зуун мянган ам.долларын үнэтэй боловсролыг тэтгэлгээр эзэмшсэн, дэлxийн xэмжээний олон байгууллагаас судалгааны дэмжлэг авч байсан түүний туршлага залууст үнэ цэнэтэй байдаг нь дамжиггүй. Энэ зорилгынxоо xүрээнд У.Дэлгэржаргал АНУ-д магистр, доктроын зэрэг эзэмшиxэд шаардагддаг шалгалтын үгсийн санг эзэмшиx гарын авлагыг гэр бүлийн xүн Б.Сайнбаттайгаа xамтран хэвлүүлж байжээ. 

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 10-30 17:38
    Retweet (11)
  • 10-30 17:30
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 10-30 17:01
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:21
    Retweet (3)
  • 10-30 17:54
    Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)