Технологийн хөгжил гоо сайхны салбарт илбэ шидийн мэт хувьсал хийж байна
2020 оны 6 сарын 3

Хүн төрөлхтний түүх бол гоо сайханд тэмүүлж ирсэн түүх гэх нь бий. Түүний төлөө нээлт хийж, шинийг туурвиж, тэмцэж, дайтаж ирсэн нь түүхийн хуудаснаа дурайж үлджээ. Харин орчин цагт бол технологийн галзуу хурдтай хөгжил гоо сайхны салбарт хамгийн эрчтэй урагшилж, хүсвэл хэн ч гоо үзэсгэлэнтэй болох нөхцөлийг бидэнд бэлэглэж байна. Бүх талаар дэлхийн хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн алхах болсон монголчууд энэ өөрчлөлтөөс алхам ч хоцрохгүй яваа нь Улаанбаатарын угийн ажил хэрэг бөгөөд өгөөмөр гоо сайхны интерпренерүүдийн ач тус юм. Эдгээр бизнесчид дундаас энэ удаад “Гранд” Д.Оюундалайг онцолж байна.
“Onno Art Beauty” академийг үндэслэгч, “Onno”салоны захирал залуу хатагтай Д.Оюундалай уг нь эдийн засагч мэргэжилтэй. Гэвч хувийн сонирхол, авьяас, хувь тавиланд хөтлөгдөн гоо сайхны салбарт хөл тавиад 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж яваа. Мэргэжлийн make-up-аар анх олонд танигдсан “Onno” салонаас гадна “Onno beauty” гоо сайхны академи, microblading хөмсөгний шивээс, “Хилэн” сормуусны брэнд зэргээр хүрээгээ тэлсэн компанийн эзэн тэрээр манай эрч хүчтэй, шинийг санаачилагч залуу бизнес хатагтай нарын нэг. Өдөр, цагаар хувьсан өөрчилөгдөж буй гоо сайхны салбарын технологийн хөгжил, хувьслаас цаг тухайд нь суралцаж, сурснаа эх орондоо авчирч бусдад түгээдэг нь түүний хамгийн хүндлэм онцлог гэж болно.
“Onno beauty” академийг одоогоор 1000 гаруй хүн суралцаж төгссөн гээд бодоход тэрбээр хэр олон хүнд ажлын ур чадвар, амьдрах арга зам зааж өгснийг төвөггүй харж болно. Чухам ийм хүмүүсийн нуруун дээр, сэтгэл зүтгэл дээр эх орны хөгжил, эдийн засгийн эрчтэй өсөлт явдгийг бид мартаж болохгүй билээ. Хувь хүний тухайд хүчирхэг, шийдэмгий,  тун ч харизматик Оногийн ертөнц, үзэл санаа, үнэт мэдээлэл бүхий ярилцлага гоо сайхандаа анхаардаг амбицтай уншигчидад таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.     

-Онно гэвэл гоо сайхны салбарынхан андахгүй болжээ. Гэхдээ жирийн уншигчид өөрийг чинь тэгтлээ сайн танихгүй. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Оюундалай гэдэг, Онно гэж дуудаж болно /инээгээд/. 2006 оноос хойш гоо сайхны салбарт зүтгэсэн байдаг. Хувь тавилан гэж байдаг бол тэр замаар явсаар өдий хүрсэн. Хувийн амьдралын тухайд гурван сайхан охины ээж, нэлээн туршлагатай гэрийн эзэгтэй. Товчхондоо нэг ийм.
-Гоо сайхны салбар дахь карьераа хэдийнээс, юунаас эхлүүлж байв? Энэ салбарт таныг хөтөлсөн зүйл бас юу юм бол?
-Найз охин Хавараагийн нөлөө, миний хувь хүний сонирхол, үйлчилгээ авчихаад баярлаж талархаж байгаа хүмүүсийн сэтгэгдэл гурав намайг энэ салбар руу эргэлт буцалтгүй татагдан ороход нөлөөлсөн гэж одоо боддог. Хөх хотын Яанг шй коллежтэй холбогдож анхны сургалтандаа найман сар сурлаа. Лимпийн судлаар хор тайлах иллэгээс эхлээд гоо сайхны шивээс хүртэл хийж сурлаа. Хичээлээ орчуулагчтай авна. Өрөөнд дан хятад хүүхдүүд. Оройн цагаар өрөөнийхнөө дагаж дуурайсаар байгаад make-up хийж сурах дадлага хичээлийг дүүргэсэн. Монгол хүний юмыг хурдан сурдаг амьжиргаатай зан байдаг даа (инээв) “амьжиргаадсаар” байгаад нүүр будаж сураад сүүлдээ түүндээ хоббитой болчихдог юм байна. Ирээд “Донж”-ийн Д.Төгөлдөр ахтайгаа таарч “Vidal” салонд, Одонгоо эгчтэй минь уулзуулж байлаа. Одонгоо эгч гэж тэмцээнд дурласан нэг хүн. Намайг шуудхан тэмцээнд оруулчихаж байгаа юм. Хоёр номинациар ороод хоёуланд нь алт авчихдаг юм байна. Бүр гайхмаар. Ингээд улсын аварга болсон хүн чинь бөөн урам авдаг юм байгаа биз дээ. Ингээд л гоо сайхны салбар миний байх ёстой, амьдарч чадах дэвжээ гэдэг нь тодорхой болж байгаа юм. Энэ замд хөтөлсөн, намайг чиглүүлсэн бүх хүмүүст одоо хүртэл талархаж явдаг.
-Ёстой аз ивээж л дээ. Хэдэн оны явдал вэ?
-2006 оны явдал. “Vidal” салон яалт ч үгүй одуудын салон байлаа. Битүү олны танил хүмүүс ирнэ. Надаар нүүрээ будуулна. Тэр үед ердөө 5 мянгаар нүүр буддаг байлаа. Одонгоо эгчийнхээ буянаар олон хүнтэй танилцаж, их зүйл сурч, их ч хурдан өссөн. Хэнийг дагана, хэний хажууд байна, хэнээс ямар гоё идеа санаа авна тэр маш их нөлөөтэй байдаг. Юм бүхний эхлэл үнэхээр сайхан шүү. Маш их хөдөлмөрлөж, урамшиж, мөнгөө бага гэхгүй хуримтлуулж өдөр өдрөөр өсч байсан өдрүүдээ эргээд дурсахад гоё санагддаг.
-Арав гаруй жилийн өмнө өөрийгөө олох гэж Өвөрмонгол явж сурч, нүүр будгаар “хоббирч” явсан охин өдгөө “Onno beauty” салоны эзэн, хэд хэдэн салбар салон, сургалтын академитай бизнесмэн хатагтай болчихоод миний өмнө сууж байна. Амжилтын нууц чинь юу байсан бэ?   
-Би их тууштай, дурласан зүйлдээ бүхнээ зориулдаг мэдээж хөдөлмөрч хүн. Бас бууж өгөх дургүй хүн. Хааш хаашаагаа 3 метр зайнд ажиллаж, амьдарч байсан тэр өдрүүд, түрээсийн байраар олон жил дамжсан он жилүүд намайг шантрах нь бүү хэл улам урагшлах, өсч дэвжих хөшүүрэг болж байсан. Одоо манайх гурван салбартай. Гучаад хүнийг ажлын байраар хангаж байна. Бараг л мянга гаруй хүүхдүүдийг сургаж гаргасан байна. Би өөрөө 13 дахь жилдээ энэ салбарт ажиллаж, амьдарч байна. Амьдрал  минь энэ л талбарт өрнөж, өсч дэвжсэн. Одоо бол би энэ салбарыг хөгжүүлэх ёстой хүмүүсийн нэг болчихоод байна. Миний үүрэг гэх үү дээ.

-Онно бусдыг юугаар үнэлдэг вэ? Жишээ нь ажилчдаа ямар шалгуураар авдаг вэ?
-Манай салбар үргэлж суралцаж, хөгжиж, ахиж байхыг шаарддаг онцлогтой салбар.  Тийм ч учраас ханачихсан хүмүүсийг би ерөөсөө ажилд авдаггүй. Мэргэжлийн “өлсгөлөнтэй” хүмүүсийг ажилд авдаг. Тэд хүнд сайн үйлчилгээ үзүүлдэг. Өөрсдөө ч амжилттайгаар өсч хөгждөг.
-Танай салоны тав тух үнэхээр сэтгэл татам юм. “Onno beauty” салоны онцлог гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Манай Зайсан салбарын нэг онцлог нь яах аргагүй интерьер дизайндаа байдаг. Гадны орнууд руу олон сургалт, семинарт оролцон олон зүйлсийг сурч, анзаарч явдаг. Тэндээс авчирсан соёл гэж болно. Жишээ нь манай зарим мастер сургалт таван одтой зочид буудалд хийгддэг. Гадны сургалтуудын жишгээр гэж болно. Хэдийгээр энэ олон залуус өндөр тийз төлөөд, гадаадад очин суралцаж тэр гоё сургалтуудыг авч чадахгүй ч гэсэн эх орондоо тийм хэмжээний орчинд тийм хэмжээний сургалтуудыг аваасай8 тэр хэрээрээ амбицтай болоосой, ажил мэргэжилдээ дурлаасай гэж би хувьдаа боддог. Ер нь үйлчилгээний салбарт ур чадвараас гадна харилцаа, хандлага маш чухал. Үүнийг мэргэжлээсээ кайф авч дурласан хүмүүс л бусдад өгч чаддаг. Тиймээс гадаадад үзэж харж, мэдэрсэн зүйлсээ энд ч гэсэн нутагшуулахсан гэсэндээ салоноо ингэж тохижуулж, сургалтуудаа гадны жишгээр хийхийг зорьдог.
Манайх шиг сургалтын төлбөртөө маш сайн бүтээгдэхүүнээ багцалж бэлэг болгож өгдөг, таван одтой зочид буудалд сургалтаа явуулж сормуус хэрхэн урлаж сургахаас гадна харилцаа, хандлагын хичээл заадаг сургалтын төв бараг байхгүй гэчихэд дэгсдүүлсэн болохгүй шүү. Суралцагчид маань маш өндөр сэтгэгдэлтэй төгсдөг. Ажлын талбар дээр гараад ёстой бужигнуулдаг. Сэтгэл зүй гэж ийм хүчтэй зүйл шүү дээ. Тэгэхээр тав тух манай салоны, манай сургалтын онцлог гэхээсээ илүү сурч мэдсэнээ бусадтай харамгүй хуваалцдаг, гадны жишгээр сургалтуудаа явуулдаг нь ONNO Beauty Art Academy, ART брэндийн онцлог гэж болох юм.
-Ялангуяа сургалтуудаа гадны жишгийн дагуу хийдэг гэдэг чинь үнэхээр гоё сонсогдож байна. Монголд юм чинь ийм хэмжээний байхад болно доо гэх хандлага их түгээмэл байдаг шүү дээ. Ингэхэд танайх сормууснаас гадна ямар сургалтууд явуулж байна вэ?     
-Шивээс, хумс, сормуус гурваар дагнан сургалт явуулж байна. Манай сургалт аягүй том бэлэг өгдөг. Тэр бэлэг нь юу вэ гэвэл мэргэжлийнхэн бүтээгдэхүүн гэхээр маш үнэ цэнэтэй зүйл байдаг. Бүтээгдэхүүнүүд нь одоо миний Лондон яваад өөрөө судлаад сураад ирсэн сормуусны Volume lash-ынхаа бүтээгдэхүүнийг анхлан гаргасан явдал юм. Монгол улсын өнцөг булан бүрээс олон жил ажилласан мастерууд, анхлан суралцагчид манай сургалтыг үнэлэн ирж байгаад манай хамт олон маш их баяртай байгаа.

-Танай сормуусанд хотын амбицтай хүүхнүүд их ам сайтай байх болж. Энэ талаараа мэдээлэл өгөөч?  
-Манай ART хилэн сормуусны үйлчилгээ үнэхээр бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа. Оршил болгож хэлэхэд 2015-2018 он make up-ын эрин зуун байлаа. Дэлхий нийтээрээ ийшээ хошуурлаа. Том брэндүүд ч гол анхаарлаа make-up-ын бүтээгдэхүүнд хандуулсан. Саа, shimmer үнэхээр байлдан дагууллаа. Хумс хуруу хүртэл гялалзахгүй л бол явахгүй байгаа юм шиг. Ийм хандлагыг том брэндүүд автоматаар суулгаж өгч байгаа юм л даа. Үүнийг хэрэглэхийн тулд make up-чид ажилласан. Үр дүнд нь make-up трэнд болсон. Өнөөдөр Монголд нүүрээ будаж чадахгүй жирийн эмэгтэй бараг байхгүй байх. Одоо харин сормуусны эрин үе ирж байна.
ART хилэн сормуусны брэнд Монголд мэндэлсэн гэдгээрээ онцлог. Материал нь урд хожид байгаагүй гэдэг шиг үнэхээр зөөлөн, натурал. Маш их судалгаатай ажилласан. Өөрийн биеэр Англид очиж сургалтанд нь сууж, судалж, материалыг технологитой нь авчирсан. Ким Кардашьяаны сормуусыг хийдэг Daria гэдэг англи мастераас сургалтаа авсан.
Англи бол үнэхээр өөр соёл. Орчин ахуй, хүмүүсийнх нь хандлага, үйлчилгээ, түүхий эд сонголт гээд бүгд хамгийн шилдэг гэдэг рүү тэмүүлчихдэг. Тэндээс “ART” хилэн сормуусны брэндээ авчирсандаа сэтгэл үнэхээр хангалуун байдаг. Ирээд сургалт явуулсан. Жилийн дотор 500 хүүхэд сургалт авсан. Одоогоор сормуусны 2 мастер, нэг топ мастер манай академиас төрсөн байна.

-Зөвхөн сормуусаар уу?
-Тийм. Гадаадад амьдарч байгаа монголчууд энэ сургалтыг их авсан. Яагаад гэвэл гадны бусад улс орнуудад зөвхөн сормуус ч гэхгүй гоо сайхны үйлчилгээ өндөр өртөгтэй байдаг. Жишээ нь сормуус багадаа 200 доллараар хийгддэг. Тиймээс гаднаас их ирж сурдаг. Ер нь манай гоо сайхны үйлчилгээний үнэ ханш харьцангуй бага шүү дээ. Дээр нь байсхийгээд уралдаад  sale зарлацгаадаг. Энэ хандлагыг сайн ойлгодоггүй юм (инээв).
-Гоо сайхан бол ур чадвараас гадна мэдрэмж шаарддаг салбар. Онногийн мэдрэмжийг юу хөглөдөг бол? Өөрийгөө мэдрэмжтэй эмэгтэй гэж нүүр бардам хэлж чадах уу?  
-Чадна. Ер нь сайн гоо сайханчид тааруухан сэтгэл зүйчээс илүү сэтгэл засалчид байдаг ш дээ. Хаалгаар гудайчихсан эмэгтэй орж ирээд сайхан болоод “нисээд” гарахыг харах нь ердийн явдал шүү. Бидний таашаал авдаг зүйл маань ч энэ. Мэдрэмж үнэхээр чухал. Миний мэдрэмжийг хүмүүс, эмэгтэйчүүд, сайхан үйлчлүүлэгчид минь хөглөдөг.

-Технологийн нөлөөгөөр хурдтай хөгжиж байгаа салбаруудын нэг нь гоо сайхны салбар. Мөнгө болоод хүсэл байвал хүссэн дүр төрхөө бүтээж болохоор болжээ. Жишээ нь танайд байгаа технологийн дэвшил шингэсэн мөн хүмүүст эрэлттэй байж болох ямар аппарат, ямар үйлчилгээ байна вэ?
-Гоо сайхны салбар ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь гараар хийгддэг үйлчилгээ. Нөгөөх нь аппарат, тоног төхөөрөмжийн тусламжтай хийгддэг үйлчилгээ. Тоног төхөөрөмж, технологи бол үндсэндээ үсрэнгүй хөгжиж байна. Ид шидийн мэт үйлдлүүдтэй болж байна. Өмнө нь нэг нөсөөг арилгах гэж арав, хорь, гуч дөчөн удаа массаж хийдэг байсан бол одоо зүгээр нэг аппаратны ганц, хоёр удаагийн үйлдлээр шийдэгдэж байна. Ер нь технологийн хөгжлийн нөлөөгөөр гоо сайхны салбарт илбэ шидийн мэт хувьсгал явагдаж байна. Хэн ямар дүр төрхтэй болохыг хүснэ түүнийгээ гүйцэлдүүлж болохоор болчихлоо.  
Жишээ нь Францын “PICOSURE” гэдэг энэ аппарат 2018 оны загвар. Нүүр цайруулна, сэвх нөсөөг ганц оролтоор 70-80% байхгүй болгож байна. Мэнгэ, сэвх, нөсөө бол асар том асуудал байсаар ирсэн, гоо сайхны. Одоо энэ асуудлыг илбэ шидийн мэт үгүй болгож байна. Илбэ шидийн юманд дуртай монгол эмэгтэйчүүдэд маш их таалагддаг технологи доо.
Сонирхуулахад Ази эмэгтэйчүүд дотроо монгол эмэгтэйчүүд илбэ шидийн юманд их татагддаг онцлогтой. Гэтэл япон, солонгос, хятад эмэгтэйчүүд зөөлөн, цаг хугацаа шаардсан, натуралаар анагаадаг үйлчилгээг эрхэмлэдэг. Европчууд харин илбэ шидийн юманд дуртай. Тэр хандлага манайханд их ажиглагддаг.  
-Танай ямар үйлчилгээ хамгийн их эрэлттэй байдаг вэ?
-Манай бүхий л үйлчилгээ эрэлттэй байдаг. Хамгийн их эрэлттэй нь хөмсөгний шивээс. Миний яг өөрийн хийдэг MICROBLADING шивээс ялангуяа өндөр эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг.

-Мicroblading шивээс гэхээрээ?
-“Phi” академи гэж байдаг юм. Дэлхийн нэг номерын академи. Микро буюу хамгийн нарийн зүсэлттэй хөмсөгний шивээсний технологийг эзэмшдэг. Маш их судалгааны үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргадагаараа алдартай академи л даа. Энэ академийн BRANCO BABIC багшийг Москвад буюу манайд хамгийн ойрхон ирж сургалт явуулахад нь зорьж очиж суралцсан. 6D шивээс гэж яриад байнаа даа, энэ нь Дэвид гээд Сингапур залуугийн гаргасан шивээсний нэг төрөл. 2015 онд би Сингапурт явж очоод Дэвид багшаас хичээл аваад сураад ирлээ. Гэтэл яг үнэндээ миний сэтгэлд зуун хувь хүрээгүй. Энэ шивээсний европ хувилбар нь Мicroblading гэж болно. Товчхондоо. Нэг нь ази загвар, нөгөө нь европ загвар гэх үү дээ. Phi академийн технологи үнэхээр төгс л дөө. Хамгийн бодит үстэй юм шиг харагдуулдаг. Тийм ч учраас эрэлт ихтэй байсаар байна. Технологи гэж ийм л чухал эд.
Одоо “Phi“ академийн сүлжээн дээр Монгол Улсаас Оюундалай гэдэг хүн 2017 онд Microblading хөмсөгний шивээсний сургалтанд суусан гэдэг мэдээлэл манай салоны нэр хаягтай хамт гараад ирдэг. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд маань их ирцгээнээ. Энэ мэдээллийн дагуу. Яагаад гэвэл энэ шивээс тухайн газар нутагтаа алдартай болчихсон, гэхдээ төлбөр өндөр. Нэг шивээс нь хамгийн багадаа 700-1500 доллараар үнэлэгддэг. Манайд зах зээлийн жамаараа бүр харьцангуй хямд байдаг. Тэгэхээр эрэлт нь мэдээлэлд ойр хүмүүсийнхээ хувьд их өндөр мөн үнэ цэнэтэй байгаа юм л даа.
-Сонирхоод, дур мэдээд асуучихад лазер аппаратаар үтрээ агшаах, чангалах үйлчилгээ нууцлаг ч гэлээ эрэлт өндөртэй байдаг юм гэсэн. Саяхныг хүртэл мэс заслын аргаар хийдэг байсан үйлчилгээ шүү дээ. Бас л технологийн дэвшил юм байна гэж харсан?  
-Өөрөө их нарийн мэдээлэлтэй хүн юм аа (инээв). Үнэхээр технологийн дэвшил шингэсэн гайхалтай үр дүнтэй үйлчилгээ л дээ. Юмс их өөрчлөгдөж байгаагийн нэг илрэл ч гэж болно. Би гэхэд зөвхөн төрсөн юм уу төрөх төрөхдөө оёдол тавиулсан хүмүүс л энэ үйлчилгээг хийлгэх ёстой гэж боддог байлаа. Үнэндээ залуу охидууд хүртэл энэ үйлчилгээг хийлгэдэг. Яагаад гэвэл үтрээний булчин хамгийн чимээгүй, хөдөлгөөнгүй булчингуудын нэг юм байна. Тиймээс амьдралын явцад булчингийн сулрал үүсэх, сексийн идэвхгүй байдал, шээс задгайрах, өөрөөрөө олон удаа төрөх гэх мэт шалтгаануудаас нөлөөлж байдаг. Спортоор хичээллэдэггүй хүний булчин ямар байдаг билээ, түүнтэй яг ижилхэн. Тиймээс байнга Кегелийн дасгал хийхийг бүх эмэгтэйчүүддээ зөвлөж байна.
Энэ аппаратны онцлог нь үтрээний булчингийн чадвартай байдлыг аппарат өөрөө хэмжиж оношлоод хэт авиа ба лазерийн тусламжтайгаар 3-4 удаагийн оролтоор үтрээний булчинг чангалж бариу болгох үйлдэлтэй. Нэг удаагийн оролтоор танд гайхалтай үр дүнгээ мэдрүүлж эхэлдэг. Энэ булчин сайн байна гэдэг нь бэлгийн амьдралын таашаалаар зогсохгүй төрөх үйл явцыг хүртэл хөнгөвчилдөг гэж үздэг юм билээ. Үйлчилгээ хийлгэсний дараа үтрээний чийглэг хүртэл нэмэгдээд мэдрэмж эрс өсдөг. Бодисын солилцоо, булчингийн үйл ажиллагаа сайжирч байгаагийн үр дүн гэсэн үг юм. Мэс заслын аргаар үтрээг бариу болгох гэдэг нь тэр олон булчингуудыг тасдаад зүгээр л бариу болгодог процесс. Харин булчин чангалах лазер аппарат бол эмэгтэйчүүд бидэнд илүү таашаалыг өгдөгөөрөө давуу талтай.
-Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүн бүрийн өөртөө хэвшүүлэхийг, байлгахыг хүсдэг субьектив чанар. Тийм ч учраас энэ салбар харьцангуй хурдтай хөгжиж байх шиг. Гэхдээ хүссэн болгон гоо үзэсгэлэнтэй болж бас чадахгүй байх шиг. Яагаад вэ?
-Гоо үзэсгэлэн гэж юу юм, хүссэн үр дүн гэж юу юм гэдгээ эхлээд ялгах хэрэгтэй байх. Дуурайх бол яавч гоо үзэсгэлэн болоод хүссэн үр дүн биш. Учир нь хүн бүр давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй шүү дээ. Түүнийгээ мэдэрч, үнэлэдэггүй учраас л, бусдыг дуурайдаг учраас л гоо үзэсгэлэнгийн хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй байх. Өөрийгөө олж нээх, түүнийгээ үнэлэх шиг чухал зүйл хүний амьдралд байдаггүй. Гоо үзэсгэлэн хүртэл үүнд хамаатай. Жишээ нь Анужин байна. Түүнд нүүрээ будах боломж байна уу, байна. Их саа тавих боломж байна уу, байна. Гэхдээ тэр тэгдэггүй. Яг өөрийнхөөрөө байдаг. Өөрийнхөө өвөрмөц гоо үзэсгэлэнг өөрөөр нь байлгадаг учраас тэр гоо үзэсгэлэнтэй харагддаг.

-Нэгэнт ам халсных, асуучихъя. Таны нөхөр олон нийтэд нээлттэй бизнес эрхэлдгийг мэдэх юм байна. Гэр бүлээ илүү дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Нөхрийг маань Баярсайхан гэдэг. Амьдралаас авсан хамгийн том бэлэг маань. Маш сайхан залуу, гайхалтай эр хүн. Миний дэврүүн занг хамгийн их тэнцвэржүүлдэг, дэврүүн бодлыг ажил хэрэг, бодитой зүйл болгодог гол хүч тэр хүний зүгээс ирдэг. Нөхөр бодит сэтгэнэ, Онно дэврүүн сэтгэнэ. Үр дүн нь тэнцвэртэй гарна гэх үү дээ (инээв). Бид хоёр гурван охинтой. Тавуулаа дундуураа дүүргээд, дутуугаа нөхөөд аз жаргалтай, зав зайгүй амьдрал туулж явна.
Хүн азтай амьдарч байгаагаа мэдрээд, талархаад байхаар аз улам л ивээдэг юм шиг ээ.
-Гурван хүүхэд гаргасан гэхэд өөрөө ямар ч илүүдэл жингүй юм. Хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн үү, эсвэл?    
-Ер нь гоо үзэсгэлэн бол нилээдгүй хичээл зүтгэлийн үр дүн шүү дээ. Эмэгтэй хүний өөрөөсөө кайф авч хийдэг хөдөлмөрүүдийн нэг юм шиг санагддаг.

 

Жич: Тус салоны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхвол ХУД, 11-р хороо, Golden Vill хотхон 201 тоот “Onno Beauty and Lounge”
8855-8885 утсаар холбогдож болно.
Ярилцсан М.Саян

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (132)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (30)
  • 10-30 18:33
    Retweet (20)
  • 10-30 17:30
    Retweet (11)
  • 10-30 17:54
    Retweet (9)
  • Retweet (6)
  • 10-30 18:20
    Retweet (4)
  • 10-30 18:17
    Retweet (4)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:33
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • Retweet (1)