Монголын СТА нарын хэн нь хэн бэ?
2020 оны 6 сарын 3

Годон гуталтай, Приустэй хүн СТА л гээд байсан. Энэ хүмүүсийн алинд нь ч тэр байхгүй байхад даа. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг. Ямар нөр их хөдөлмөр нэг насны амьдралаа зориулж тэрхүү цолыг хүртсэнийг үгээр хэлж үзгээр бичиж баршгүй аж. СТА хэмээх цолны нэр хүнд унасан гэж зарим нэг хүмүүс л бодож байгаа болохоос амьдрал дээр үнэ цэн нь хэвээрээ. Бид та бүхэнд хөдөлмөрч, дайчин, халуухан, гайхалтай авьяаслаг, эрч хүч дүүрэн СТА нарыг танилцуулж байна. 
“НЯЛХ” СТА-ГИЙН ПОЗА 


Залуу жүжигчин Б.Цэцэг “Хадаг” киногоороо Азид шуугиулсан бүсгүй. Хэсэгтээ гэрийн эзэгтэйн ажил, нийгмийн ажилд анхаарч байсан тэрбээр ийнхүү дэлгэцнээ эргэн ирлээ. Хэрхэн жингээ хаях, эрүүл зөв хооллох тал дээр тэр “IP man” л гэсэн үг. СТА гардахдаа яг ийм хувцастай байсан нь үе үеийн СТА-чин нөхдөөсөө хамгийн халуухан нь байж мэдэх юм. Түүнийг монгол киночдоо үргэлж гоочилдог гэж жиг жуг хийж байв. Одоо сүргийн нэг болсон юм чинь гаагуу байгаа? 


ХАТУУ САМАР 


Бод доо, СТА цолныхоо мялаалгын тоглолтыг хийхэд л Бөхийн өргөө дүүрч байсан гээд. Э.Чулуунчимэг урлагийнхан дунд хамгийн хөдөлмөрч гэгддэг хошин шогийнхноос их ажилладаг. Түүний хувьд жилийн 365 хоног тэр чигээрээ тайзан дээр өнгөрдөг гэмээр. Радио хит парадыг 7 хоног болгон дуу нь тэргүүлж байгаа. Нэг ийм хэмжээний СТА байхад энэхүү цолны босгыг нэлээд өндөр тавьж байна гэсэн үг. 


СИНГЛҮҮДИЙН ИХ БАГШ  


Г.Ундармаагийн зөвхөн ганц бие бүсгүйчүүдийн амьдралаас сэдэвлэсэн кино төсөл нь 6 дахь жилдээ үргэлжилж байна. Өөр зөндөө уран бүтээлүүд бий, түүнд. Бусдаар тэр ямраар ч хэлүүлдэг байж болох ч бүсгүйчүүдийн сэтгэлзүй, амьдралын эрээн барааныг далдыг хардаг юм шиг мэдээд байгаа юм. Түүнд харин хамгийн наалдацгүй байгаа дүр нь шоуны шүүгч. Магадгүй шүүж суухаасаа дунд нь хутгалдвал илүү бодитой болох юм болов уу? 


АЯЛАЛЫН ХАТАН ХААН 


Хээнцэр дэгжин үргэлж гоёмсог жүжигчин А.Туяа СТА гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Тэр 2014 онд энэхүү хүндтэй цол тэмдгийг хүртэж байжээ. Өндөр гоолиг хүүхнүүд урлагт тийм ч авьяаслаг байж чаддаггүй гэдэг ойлголтыг тэр няцаасан. Ур чадварын хувьд муугүй болохыг үзэгчид хүлээн зөвшөөрдөг. Жилийн 4 улиралд гадаадаар аялсаар байдаг бүсгүй фото модель тал руугаа карьер хөөж байгаа гэмээр. Фэшниста гээд тодорхойлчиход хэтрүүлэг болохгүй. 


ЯЛДАМХАН 


Нэг тийм утга уянгын драмд хөөрхөн бүсгүй амин сүнс нь. Д.Ганцэцэг “Надаар тоглосон хайр” жүжгээр шуугиулан гарч ирж байсан юм. Тэр хэт царайлаг ангилалд багтана. Мэдээж хөөрхөн бүсгүйн дүр болгон түүнд оногдоно. Тэгж явсаар СТА цол хүртсэн билээ. Жүжиглэх ур чадварын тухай асуултгүй, улаан дипломтой төгсөгч юм чинь. Харин одоо бол даруухан ээж. Чанартай уран бүтээл л биш бол тэр төдий л орж ирдэггүй. Үнэ цэнэ бас чухал зүйл л дээ. 


СОНГОДОГ МОНГОЛ ОХИН 


Тас хар урт үс, нүд хөмсөг болсон дүр төрх А.Ганчимэгийнх. Жинхэнэ монгол охин ийм л байдаг байх гэмээр. Түүний тоглоогүй клип цөөхөн үе байсан. Тоглосон кинонуудыг нь жагсаавал багтахгүй урт жагсаалт гарна. Урлагт тэр харьцангуй эрт хөл тавьсан. Залуу уран бүтээлч авч 2013 онд СТА болж байжээ. Түүнийг давах монголжин төрх одоогоор дахин гарч ирээгүй байна. Бас эвлэгхэн дуулчихна. Донжтой гэж жигтэйхэн бүсгүй дээ. 


ТУСГАЙ МИСС 


Монголд ер нь олон мисс бий. Олон сайхан охидтой байхад муу нь юу байх вэ, царайлаг монгол улс л байгаа биз. Б.Гэрэлчулуун тэр олон дундаас кинонд шилэгдэн тоглож СТА хүртсэн хувьтай бүсгүй. Төрийн албанд ажилласан миссүүдийн эхэнд тэр зогсож байлаа. Намын хуралд хамгийн идэвхитэй нь тэр байлаа. Юм юманд анхдагч байж чадна гэдэг чухал чанар шүү. Тэгэхгүй бол тэр олон дундаас яаж ялгарах вэ дээ. Нийгмийн орон зай миссүүдэд бас их чухал юм. 


Бэлтгэсэн У.Цахирмаа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (12)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)