Хүүхний тэнгэртэй Өөжгий
2020 оны 5 сарын 27

Гитар хөгжим дээрээ уянгалаг аяа тогдоод урт үсээ намируулахад Өөжгийд татагдах бүсгүйчүүдийн цуваа цагтаа тасардаггүй байсан гэнэ лээ. Тэр хэрээр олон ч эмэгтэйн зүрхийг шархлуулж, хайлуулж явсан юм даг. Дээрээс нь хошин шогийн мэдрэмжтэй, амны фигур сайтай байхад  яг л бүсгүйчүүдийн сонирхол, имиж бүрдчихээд байгаа юм чинь яах билээ. Түүний тухай жиг жуг ярианы дийлэнх нь бүсгүй хүнтэй холбоотой байдаг. Ойр дотнын хүмүүс нь ч андахгүй хүүхэмсэг гэлцдэг юм гэнэ лээ. Нэг бол эелдэг зангийн үүднээс бүсгүй хүнийг хүндэтгэж буй яриаг нь сээтэгнэл гэж ойлгодог уу бүү мэд. Ямартай ч мисс гэмээр, өндөр царайлаг энэ бүсгүй Өөжгийн эцсийн сонголт болой.

Өнгөрсөн сард тоглогдсон “Чи над шиг дурлаж чадах уу” тоглолтынх нь үеэр арын албанд ажиллаж, хоол унд юух нь хээх нь дөхүүлж, эхнэрийн үүргээ ч ягштал биелүүлж харагдсан. Ингээд харахаар өмнөх нэр холбогддог байсан хүүхнүүдийн тухайд ч, одоо байгаа энэ бүсгүйг ажвал Өөжгий хүүхний тэнгэртэй байгаа биз. Бүсгүй хүн дасаж дурладаг аа гэж. Сонирхуулахад “Чи над шиг дурлаж чадах уу” тоглолт рок попынхон дундаа хамгийн сайн гэгдэх тоглолтын нэг болж, шинэ дуугаараа, амьд хөгжмийн тоглолтыг тэр мэдрүүлж чадсан. “Харанга” хамтлагийн тоглолтоос хавь илүү байсныг үзэгчид ам уралдан ярьж байна лээ. 

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №124

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (12)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)