ДУСАЛ МЭТ АЧЛАЛ ҮҮРҮҮЛВЭЭС ДУНДРАШГҮЙ БУЛАГ МЭТ ХАРИУ БАРЬЮУ
2020 оны 5 сарын 23

“Covid-19”-ийн аюул дэлхий нийтийг түгшүүрт автуулж, барьц алдуулав. Бөмбөрцгийн улс орнууд хил, хөл хоёроо хааж, өрнийн зарим улс оронд ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, биед нь хутга мэсээр халдсан тохиолдол ч гарсан. Дэлгүүр хоршооны гадаа урт дараалал үүсч, “соёлт” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг зарим үндэстний соёлгүй үйлдлүүд гаарч “Шок”-нд оруулав.

Яг ийм ороо бусгаа цагт бөмбөрцгийн нөгөө элгэнд орших Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар шинэ төрлийн коронавирус анхлан тархсан БНХАУ-д айлчлал хийхээр мордов. Эхэндээ олон хүн айсан, бас гайхсан. Вирусийн голомт руу явж халдвар чирч ирэх гээ юү гэсэн утга бүхий сөрөг сэтгэгдлүүд цахим орчинд үерийн ус шиг урсч байв. Ихэнх нь юу л болдог бол доо хэмээн түгшиж суусан нь мэдээж.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг өмнөд хөршийнхөн маш өндөр төвшинд хүлээн авч, урьд урьдынхаас ч илүү найрсаг зангаар угтан авсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор мөнхийн хөршийндөө хүрэлцэн ирлээ хэмээн айлчлалаа эхлүүлсэн юм.

Айчлалын үеэр дэлхий нийтийг түгшээж буй цар тахлыг хамтын хүчээр давах, Монголчууд БНХАУ-ын ард түмэнд аюулт өвчнийг давахад зориулж 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд төвшинд хүрснийг талууд онцлон тэмдэглэсэн нь дэлхий нийтийн сонорт тэр дороо л хүрэв. Дэлхийн улс төрийн тавцанд “Жижиг” гэж хардаг Монгол Улс гадаад харилцааны ямар том тоглогч болохыг тэд харцгаав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрсдэлтэй нөхцөлийг үл хайхран эх оронд нь айлчлан ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт талархал илэрхийлж Күнзийн алдарт “Дусал мэт ачлал үүрүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн хэлж Монголын ард түмэнд талархал илэрхийлэв, Монгол Улсын төрийн тэргүүнийг тэврэв.

Айлчлал ингээд өндөрлөөгүй юм, БНХАУ-д зовох цагт тусламжийн гараа сунгасан монголчуудад гүн талархал илэрхийлье гэсэн сэтгэгдлүүд сая саяараа хөөрч байсан бол Монголд тусламжийн 30 мянган толгой хонь бүрдүүлэх хандивын давалгаа орон даяар өрнөж байлаа. Өвчин тээгээд ирэх вий гэж сэтгэл түгшиж байсан хүмүүс өглөг, ханвив өгөх давалгаанд бусдыг манлайлан нэгдсэн юм. Монголууд нам эвсэл, үзэл бодол, шашин шүтлэг үл харгалзан өмнөд хөршөө туслах хандивын аянд нэгдэж чадсан. Хоёр орны ард түмнүүдийн харилцаа ийм дулаан байсан үе маш ховор гэдгийг тодотгох ёстой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 20:53
    Retweet (5)
  • 06-02 20:15
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)