Хятад Улсын иргэд цахим орчин буюу Wechat-д Монгол түмний их сэтгэл агуу юм хэмээн шуугиж эхэллээ
2020 оны 5 сарын 23

Хятад иргэдийн сэтгэгдлээс онцлон хүргэвэл,
– Бээжин хотын Чао Ян дүүргээс цөөн хүн амтай жижиг улс ингэж эрвийх дэрвийхээрээ туслаж байна гэдэг үнэхээр агуу их сэтгэлтэй ард түмэн юм.
– Хонь хэмээгч амьтан нарны бэлгэдэл, Түүний үрээр хижиг хар тахал амирлах буйза. Хятад, Монголын найрамдал өнө мөнхөд цэцэглэг
– Монголд хурдан галт тэрэгний зам барьж өгцгөөе
– Бага чулуугаар том чулууг цохимуй
– Хариутай бол бариутай гэдэгчлэн харилцаагаа сайжруулж, Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмцгээе
– Хөрш орны найрсаг сэтгэлд талархъя зэрэг байдлаар вичат орчинд нэг нь нэгнийгээ уриалсан, талархсан, нүдээ олсон тусламж хэмээн онцолж байна.
Уул нуруу гол усан өөр боловч
Угтаа салхи сар тэнгэр нэг билээ
Хамаг Бурхадын шавь нар бид
Хамтдаа сайн буяны ерөөл тогтоосуй
Нангиад Монголын найрамдал нөхөрлөл
Насан үүрд бат орших болтугай хэмээн Шүлэг хүртэл зохиогдсон байна. Түүнчлэн Монгол Улсын тухай газар зүйн байрлал, улирлын онцлог, тэр дундаа Монгол хүний халуун сэтгэлийг дэлхий дахинд сурталчилж эхэллээ. Зөвхөн Хятад Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол хүн бүр дэлхийд эх орныхоо нэрээр бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлээр цахим орчин дүүрсэн өдөр болж өнгөрлөө. Сонирхолтой тоо баримт дурдвал Хятадын дурын сайт руу ороход нэг секунд хүрэхгүй хугацаанд хайлтын системээс энэ тухай мэдээллийг сонирхсон Хятад иргэдий тоо 29 сая 500 мянга хол давсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • 06-02 14:06
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 06-02 20:53
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 21:34
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)