Аав завгүй,арай гэж селфидлээ
2020 оны 5 сарын 21

Аль 25 жилийн өмнө байгуулагдаж байсан On'n Off одоо ч Монголын рок поп урлагийн нөлөө бүхий продакшн хэвээрээ байгаа нь С.Ононбат гэж эрхэмтэй шууд холбоотой. Уран бүтээл, авьяас мэдрэмжээ бизнес болгож, “Ривер гарден”-д “On'n Off production house” хүртэл байгуулсан нь түүний хэр чинээлэг продюсер болохыг харуулдаг.

МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж байсан намтартай тэрээр өөрийгөө “Хүсч байсан мэргэжлээрээ сурч чадаагүй, зөвхөн практикаар яваа хүн” гэж ярьдаг. Өнгөрсөн хэдэн сарыг “Voice” шоуны шүүгчээр ажиллан, гэртээ ч харих завгүй өнгөрүүлсэн С.Ононбат продюсер охин О.Танхилуунтайгаа циркийн гадна аминчлан уулзлаа. Охин нь аавтайгаа селфидлээ, үнсүүллээ, тэврэлдлээ. Их л санасан бололтой. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Гэргий Т.Нансалмааг нь "Mongolian Next top model" шоуны шүүгчээр ажилласныг санаж байгаа байх. “On'n Off production house”-ын эзэн, эзэгтэй хоёул дэлхийн шоунд шүүгчээр уригдаад л... Энэ ч аргагүй л салбартаа томорсны шинж байх шүү. 

Гранд сэтгүүл №77 2018.06 сар


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 08-05 01:44
    Retweet (726)
  • Retweet (21)
  • 07-12 03:22
    Retweet (20)
  • Retweet (20)
  • Retweet (13)
  • 07-12 02:04
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 03:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 02:10
    Retweet (0)
  • 07-12 02:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 00:52
    Retweet (0)