Хүсэмжит гоонь эрийн “ганцаардал”
2020 оны 5 сарын 21

30 нас нэлээд хэлбийж, 40 шүргэж яваа ч амьдрал зохиож амжаагүй З.Дэлгэрцогт хотын үзэмжит бөгөөд хүсэмжит гоонь эрсийн жагсаалтыг өнгөлсөн хэвээр... “Диор”-ын Т.Батчулуун хатагтайн удам залгах ганц хүү өөрийн гэсэн өвөрмөц ертөнцдөө амьдарсаар. 


Дуурийн ягаан театрт тухлан саатах дуртай, тэгсэн хэрнээ хүнд метал сонсоно, хөгжим тоглоно, алмаз эрдэнэс, цаг урлал сонирхоно. Эзэмшсэн мэргэжил нь цөмийн физикч гэлээ ч зочид буудлын удирдлагын чиглэлээр мастерын зэрэг горилж амжсан. Ерөөсөө товчхондоо бол энэ хүний амьдрал, сонирхол давтагдашгүй ч, шавхагдашгүй ч. Хавар болсныг ч хэлэх үү, хаа сайгүй хайранд нялхраад сүйд болж байхад мань З.Дэлгэрцогт харин хадамд гараагүйгээ харуулах гэсэн мэт ганц биеэрээ л галгиулж явах юм. “Харанга”-ын дуу, “Айда”-гийн аялгууг шимтэн сонсож, тансаг дарс шимж яваа гээд өнгөрсөн өдрүүдэд “Гранд”-ын дуранд хэдэнтээ өртлөө.

Гранд сэтгүүл №77 2018.06 сар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 08-05 01:44
    Retweet (726)
  • Retweet (21)
  • 07-12 03:22
    Retweet (20)
  • Retweet (20)
  • Retweet (13)
  • 07-12 02:04
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 03:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 02:10
    Retweet (0)
  • 07-12 02:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 00:52
    Retweet (0)