Марафонд жирийгсэд
2020 оны 5 сарын 20

Улаанбаатарын 30 мянга гаруй хүнийг нэг дор цуглуулж, гүйлгэхийг нь гүйлгэж, алхуулахыг нь алхуулсан “улаанбаатар марафон”-ы сонин, содон  гүйгчдийг сонирхуулъя. 2017 онтой харьцуулахад улстөрчдийн бараа харагдсангүй. Сонгууль дөхөөд ирэхээр энэ гүйлтэд нэр дэвшигчид бараг бүгдээрээ худлаа ч, үнэн ч хөлсөө дуслуулан ирэх дуртай. Ноднин гэхэд Х.Баттулга, С.Ганбаатар гээд нэр дэвшигчид марафонд жирийгээд, идэвхтэй байсаныг санаж байгаа байх.

Жонон ханчин гэгээнтэн Ц.Гантөмөр

Тас хар малгай, цамцтай, нүүрээ нуусан энэ залууг хэн гэж бодож байна. Жонон ханчин гэгээнтэн Ц.Гантөмөр.  Бурханы шашны гол урсгал Жононгийн ёсны 14 их хамбын нэг Жонон Гончиг Жансан Бал Самбуу ламын хойд дүр түүнийг 2007 онд Халхын ес дүгээр Богд Жононгийн Ханчин Ренбүүчигийн хойд дүрээр тодруулж, Далай багш баталсан байдаг. Энэтхэгт номын мөр хөөж, Чойрын гүн ухаан судалж байгаад ирсэн залуу гэгээнтнийг шашны өмсгөл, хувцастайгаар нь харж дассан болохоор сонин байлгүй яахав. Магадгүй, түүнийг машингүй өдрөөр хэн ч таниагүй л байхдаа.

Элит өв залгамжлагч

Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн тогтолцоотой улс орнуудын төр засагт нь ямар ч санамсаргүй нэг хүн байдаггүй, үе дамжин бэлтгэгдсэн элитүүд цэцэрлэгийн наснаасаа эхлэн бодлогоор бэлтгэгдэж, улс орноо удирддаг гэж нэгэнтээ миний нэг танил хэлж байсан. тэгвэл жинхэнэ цэцэрлэгийн наснаасаа эхэлж бэлтгэгдсэн нэгэн нууц залууг танилцуулъя. Түүнийг Амгаланбаярын Амартүвшин гэх нэр зүс шигээ жинхэнэ бэлтгэгдсэн ховор боловсон хүчин. Өдгөө Хан-уул дүүргийн засаг даргын Ж.Алдаржавхлангийн орлогчийн албыг хашиж байгаа А.Амартүвшингийн аав нь мөнхүү улс төрд багагүй томоохон байр суурь эзэлдэг нууцлаг нас залуу цус шингэн, нэр цэвэр А.Амартүвшин Австралийн Bridge Blue Global их сургуулийг улс төр, гадаад судлалаар төгсч, гадаад хэргийн яам, УИХ-ын тамгын газарт урилгаар ажиллаж байсан. Түүнийг бэлтгэл ангиасаа бэлтгэгдсэн элит өв залгамжлагч хэмээн ойр тойрныхон нь нэрийддэг.

Н.Учрал

УИХ-ын гишүүдээс Н.Учрал л ганцаараа харагдсан. Залуу хүн гээндээ болоо доо,и ийм үед л үлгэр жишээ болохгүй бол энэ парламентын мэдлэгтэй, мэдрэмжтэй залуу гишүүн байхын хэрэг юу билээ.

Ж.Дамдинцэрэн

Нийслэлийн Соёл урлагийн газрийн дарга Ж.Дамдинцэрэн марафонд гүйхээсээ илүү зохион байгуулалтын ажилд жирийсээр таарав.

Ж.Хичээнгүй

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй. Сүүлийн үед зав чөлөө гарвал дугуй унаж харагдах болсон байна лээ. Эрүүл мэнд, биедээ ихэд анхаарал тавьж буйгийн шинж  байх.

Хэн хүний хараанд гэр бүлээрээ явж буй гүйгчид содон тусна. Эхнэртэйгээ хос цамцаар гангарч, хүүхдээ тэргэнд нь суулгасан хосууд хайр халамж дүүрэн гүйж яваа нь энэ.

Б.Галбадрах

Дэлхийн хамгийн сайхан өв тэгш залуу шалгаруулах “дэлхийн мистер” тэмцээнд Монголоос анх оролцож байсан сайхан залууг санаж байна уу? “Монгол Модель” агентлагт харьяалагддаг. JCI-ийн идэвхтэй гишүүн. Сүүлийн үед эрүүл хооллолтыг эрхэмлэх болсон залуу модельд эрүүл амьдралд уриалсан гүйлт чухал байлгүй яахав.

Г. Уранчимэг

“Гоёл 2007” наадмын топ  модель Г.Уранчимэг энэ өдөр чухам л спорто загвар үзүүлэв. Одоогийн мисс, топууд фитнесс, иог бясалгалд зарцуулдагцагаараа ураддаг болчихсон үе. Урнаа ч гэсэн тэр ритмийг мөрдөх гэж хичээдэг гэсэндээ биеийнхээ зарим хэсгийн хөгжлийг биеийн тамирын талбайд харуулахыг хүсчээ. Үргэлж мэйк-ап, нүүр будгаар өө сэвээ дарж, өнгөтэй загвартай хувцас өмсөн тайзан дээр алхдаг загвар өмсөгчдийн хувьд улаа бутарч, хөлсөө дуслуулан гүйнэ гэдэг харагдах байдлаасаа эрсдэлтэй алхамж байх болох. Гэхдээ хүмүүс юу гэж хэлнэ үү хамаа алга гэсэн шиг Урнаа энэ өдөр үсэрч харайх, гүйх, алхахыг утгаар нь үзүүлж байгаад явсан.

                                                        Эх сурвалж: Гранд сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 20:53
    Retweet (5)
  • 06-02 20:15
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)