АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер Я.Санжмятавын төмөр нүүр
2020 оны 5 сарын 20

Я.Санжмятав 2020 оны сонгуульд намынхаа сонгуулийн штабын Ерөнхий менежерээр томилогдсон болохыг өнөөдөр зарлав. Ойрын өдрүүдэд тус намаас нэр дэвшигчид дотор нэр бүхий 12 хүнийг ялтан, сэжигтэн гэж цоллосон мэдээлэл сошиал, мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа. Тоон дотор үсэг гэгчээр 11 эрэгтэй, 1 бүсгүйн зургийг тавьсан байгаа нь содон технологи. “Номгон Санчир” группийн захирал А.Адьяасүрэнг намын олон залуус дунд нь хавчуулсан нь гайхалтай.

Тэгвэл намын зүгээс энэ асуудалд өнөөдөр тэнэг хүн ч ойлгохоор тайлбар хийж иргэдийн санааг амраалаа. МАН 60 тэрбумын схемээ алдсан, ЖДҮ-чдээ дэвшүүлэхгүй гэсэн мөртлөө нүүрийг нь будаж нөгөө л хэдээ гаргаж ирсэн, адилхан муулбал муулна, ямар байна гэж Я.Санжмятав ам асуув. Эрх баригч нам болон бусад намууд одоо болтол нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахгүй мөртлөө дайралт явуулж эхэлсэнд АН эгдүүцэж байгаагаа илэрхийллээ.

Сонгууль дуусахад бүгд гэмт хэрэгтэн, яллагч гэж гүтгүүлнэ. Харин АН хэнийг ч муулахгүй гэж Я.Санжмятав дуугарав. Мөн хэвлэлүүд ямар хаалтын гэрээ, хэдэн төгрөгөөр хийж иймэрхүү мэдээлэл цацаж байгаагаа авчирч өгөн хамтран ажиллахыг уриалсан нь ёжлол байв. Хэлвэл хэлчихдэг хийвэл хийчихдэг чинжүү шиг түшээ Я.Санжмятав намынхныхаа эрх ашгийн төлөө тун цэгцтэй дуугарч зөөлөн боорцог биш болохоо харууллаа. Хүссэн ч эс хүссэн ч сонгуулийн дайралт, шуугиан ийнхүү эхэлжээ. АН хэнийг ч муулахгүй дайрахгүй, харин бусад нам яах бол харах л үлдлээ.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (21)
  • Retweet (20)
  • Retweet (12)
  • 07-12 03:22
    Retweet (11)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 02:04
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 02:10
    Retweet (0)
  • 07-12 02:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 00:52
    Retweet (0)
  • Retweet (0)