Тэр хуримаа хийгээ болов уу?
2020 оны 5 сарын 12

Ингэхэд "Хайрын хурим"-ын Ууганаа өөрөө хурим хийж байсан юм болов уу? Ямар даашинзаар гоёж байсан юм бол?

-Өө мэдэхгүй дээ, ямартай ч тэр одоогоор сингл гэсэн...

Ер нь түүн шиг ажил хэрэгч, амьдралаа өөрөө бүтээгч, хөдөлмөрч хүүхнүүд яагаад ихэвчлэн сингл байдаг юм бол? Яагаад гэвэл тэдний потенциал болоод амьдралын хэрэгцээ, шаардлагад баргийн хархүү тэнцэж чаддаггүй юм. Маш ховор байдаг юм гэчихвэл алуулдаг юм болов уу. За наргиа, наргиа. Гэхдээ наргианы 80 хувь нь гэдэг дээ. Ингэхэд "Хайрын хурим" салоноор зах зээлд нэр, брэндээ тахалсан Ууганцэцэгийн би хувцас биш дурсамж урладаг гэх алдарт үг бас л оновчтой бараг афоризм шахуу эд шүү. Хятадын голцуу нэр шошгогүй саравгар даашинзаар нэг насныхаа дурсамжит өдрөө гоёхоос илүү өөртөө таарсан, өөрт нь зориулсан цорын ганц хуримын даашинзаар гоёх нь хүүхэн хүн бүрийн дээд хүсэл мөн л биз дээ. Гагцхүү хөрөнгө чинээ, боломж бололцоо нь юу л юм гэхээс. Ийм том хийгээд тансаг зах зээлд бараг ганцаараа шахуу сэлүүрдэж буй "Хайрын хурим", дизайнер Б.Ууганцэцэгийг тун ч амжилттай яваа бизнес хатагтай гэх юм билээ.

Тэр хэрээр мөнгө хөрөнгө ч арвин байна биз дээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бүсгүй хүн юу хийх вэ? Дуртай зүйлээ хийж, зоргоороо амьдарна биз дээ. Ууганаагийн дуртай зүйл нь харин фитнес, гоолиг бие бололтой. Gold's Gym фитнес клубт амьдралынхаа талыг өнгөрүүлэх болсон түүний бие хаа ч гэж тасарсан харагдана лээ. Хоббигоо ажил хэрэг болгох сийрэг ухаан ч түүнийх бололтой, "Хайрын хурим" нэрийн брэндийн фитнес хувцас гаргах гэж байгаа гэсэн. Үйлдвэр нь ч салбар нээж, хүрээгээ тэлж байгаа юм байх. Ажлыг ч умалзуулна, амьдралыг ч урлана гэдэг нь энэ юм биз дээ.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (41)
  • Retweet (17)
  • Retweet (7)
  • 09-19 15:16
    Retweet (6)
  • 09-19 15:46
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • 09-19 13:25
    Retweet (4)
  • 09-19 14:50
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-19 13:55
    Retweet (3)
  • 09-19 15:58
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)