Н.Номтойбаяр шиг сайн хүн байхгүй!
2020 оны 5 сарын 7

Хэдхэн сарын өмнө Н.Номтойбаярыг хамгийн муу хүн, хурлын танхимд суух эрхгүй гэж “ад үзэн”, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлз хэмээн шаардаж байсан. Аз болж, сонгуулийн чимээ хаалга тогших дөхөөд ирэхэд, Номт өөрөө суудлаасаа огцрох хүсэлт гаргасан. Түүнийг бие даан нэр дэвшинэ гэх сураг гарах хүртэл ард түмэн нь хэсэгтээ мартаж орхиж.

Гэтэл цаг хугацаа ч өнгөрч, Номт ахыгаа ч санагалзсан уу яав, бие даан нэр дэвших гэж байгаа Н.Номтойбаяр шиг сайн хүн үгүй болж. Төрийн ордонд гарсан хүн амины хэрэг, танхайн хэрэг, зодоон цохион бүхнийг түүнтэй холбож, гэмт хэрэгтэн ордонд ажиллах эрх байх үгүйг шүүж, шүүмжилсээр байсан хугацаа зүгээр л нэг дам яриа болоод өнгөрөв бололтой. Монголчууд сайхан царайнаас гурав хоноод уйддаг, муухай царайнд гурав хоноод дасдаг гэдэг шиг гэнэт л алтанд умбадаг, баяны хүүд "хайр зарлаад". Намаас бус бие даан нэр дэвших гэж байгаад баярлаж суугаа хэрэг үү, эсвэл жинхнээсээ ордноос хөөчихөөд буцаагаад ордонд нь “тавих” гэж байгаа хэрэг үү, хэн мэдэх вэ. Монголчууд бидний зан яг хавар шигээ юм хойно, яах ч билээ. Цаашид хэрхэхийг харж л сууя даа, Цэнцэрэн минь.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (47)
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)