Хамгийн азтай Ерөнхий сайд!
2020 оны 5 сарын 7

Дэлхийг цочирдуулам аюулт өвчин хүн төрөлхтнийг мэдээж хүнд нөхцөл байдалд оруулаад буй. Харин Монголд нэг л хүнд аз тохиогоод байх юм. Тэр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Коронавирус дэгдэж эхэлсэн гэх сургаар хөл хорио тогтоож, Засгийн газраас тун чиг дорвитой шийдлүүд гаргаж, өвчинг дотроо тараахгүй барьсаар байгаа нь сайшаалтай хэрэг. Он солигдох мөчид Ерөнхийлөгч тэтгэвэр тэглэсэн бол Ерөнхий сайд маань нийгмийн даатгалын шимтгэл 6 сар авахгүй, дээрээс нь 200 мянган төгрөг ажилчдад олгох шийдвэр зэрэг нийт 7 журам батлаад ард түмнээсээ бөөн бөөн хайр хүртэв. Харин өчигдөр хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг, ноолуурын кг бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа зарлаж, дахиад л ард түмний хайртай Ерөнхий сайд болов оо.

Мөнгө өгнө гэсэн хүнд хэн дургүй байх билээ. Ажлаа хийж чадахгүй бол, зайлцгаа гэж доод албан тушаалтнаа зандрах үг У.Хүрэлсүхээс л гарна шүү. Ийм л нэг гүдэсхэн, шулуухан ерөнхий сайд иргэдээсээ иппон үнэлгээ авсаар л. Үнэндээ У.Хүрэлсүхийн шийдвэрүүд олон ч хүний ам таглаж, цагаа олсон чухал нүүдэл болсоор. Улсын түүхэнд бичигдэх үйл явдал, арга хэмжээ авч байгаа хүнд ямар буруу өгөх вэ дээ.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • 06-02 21:34
    Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 21:09
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)