Сүлжээ дэлгүүрүүдийн сүйхээтэй эздийн марафон
2020 оны 5 сарын 4

Улсын нийслэл Улаанбаатарт ердөө 10 гаруй жилийн өмнө “Номин”-гоос өөр гялайж гялтайх супермаркетгүй байв. Харин өнөөдөр сүлжээ дэлгүүрүүд шиг сонгодог бизнесийн загвараар өндөр түвшинд хөгжиж, өрсөлдөж байгаа өөр бизнес алга гэхэд хилсдэхгүй. И-мартаас авахуулаад CU хүртэл ёстой ёоз, дүүзээрээ нээгдэж, өөр өөрийнхөө өнгө аясаар салбаруудаа нээж, хөгжсөөр байна. Тэгвэл тэдний ард хэн гэдэг хөрөнгө оруулагч, хэн гэгч эзэн байдаг талаар сонирхоцгооё.

“Оргил”-ын нууц хатагтай Б.Хишигсүрэн

Ж.Ганбаатар гишүүний чихрийн наймаанаас эхэлсэн бизнес “Оргил” худалдааны төвөөс авахуулаад “Энканто” барилга байгууламжаар ихээхэн өндөрлөгт хүрэхийг тэр өөрөө ч тааварлаж байгаагүй гэдэг. Гэвч тэр чадсан. Чадсан төдийгүй бүр их улс төрд хөл тавьсан. Харин эрхэм гишүүний энэ их амжилтын цаана түүний гэргий Б.Хишигсүрэн хэмээн энэ даруухан бүсгүй байдгийг мартаж болохгүй. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй энэ бүсгүй өнгөрсөн он жилүүдэд компанийнхаа ашиг орлогыг ягштал барьж, товхийтэл тооцоолсных өнөөдрийн “Сээкл”-ийн вант улс ыат найдвартай оршин тогтносон гэдэг.

Дараагийн бизнесийн байгаараа Дарханыг онилж буй тус компани гол нэрийн хуудас “Оргил” худалдааны төв, “Энканто” барилгын төслөө 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр найрамдлын Дарханд эхлүүлэх гэж байгаа аж. Үүнийг дагаж 300 гаруй ажлын байр бий болно гэсэн таатай мэдээ ч байгаа юм. “Оргил” худалдааны төв чихрийн бөөний худалдаа, үнийн харьцангуй уян хатан бодлогоор салбартаа ялгардаг. Ялангуяа цагаан сар, баяр ёслолын үеэр “Оргил”-ын бөөний худалдаа оочер дараалалд дарагддаг. Бараа бүтээгдэхүүний сонголт, супермаркетын лангууны эмх цэгцийн тухайд ч муугүй. Мөн авто зогсоол сайтай гэдгээрээ үйлчлүүлэгчидээ татдаг.

“Эфэс”-ийн нууцлаг эзэд ичээнээсээ гарч эхэллээ!

“Эфэс” компанийн захирал Б.Мөнхбат хэмээх даруухан атлаа ёс зүй өндөртэй, ухаалаг бизнесмэн эр байдаг гэх. Тэрээр хоёр хүү, нэг охинтой бөгөөд өөрийн гараар өсгөж босгосон бизнесээ гурван хүүхэддээ эн тэнцүүхэн хувааж өгсөн байдаг. Барилгын “Инэл констракшн”-аа том хүүдээ, “Эфес” супермаркетын сүлжээгээ том охиндоо хариуцуулан өгчээ. Сүүлийн үед Улаанбаатарын аль ашигтай байрлалуудад салбараа нээж, өвөрмөц, эх оронч менежемэнтээр илүүрхэх болсон “Эфес”-ийн сүлжээг түүний охин М.Саруул ажиллуулдаг бөгөөд залуу, үзэсгэлэнтэй бөгөөд боловсролтой энэ бүсгүйд ажилчид нь тун ч ам сайтай байдаг юм билээ.

Хэдий хөрөнгө чинээтэй ч гэсэн олны өмнө ил гарч байсан нь үгүй “Эфэс”-ийнхэн ийн олны анхааралд орж ирсэн нь М.Саруулын залуу нас, биеэ сайхан авч явдаг соёл хүмүүжилтэй нь шууд холбоотой гэж болно. Тэрээр сүлжээ дэлгүүрүүддээ цоо шинэ менежмент нэвтрүүлсэн нь дотоодын ыараа бүтээгдэхүүнд зориулсан тусгай лангуу талбай гаргаж өгөөд зогсохгүй үндэсний үйлдвэрлэгчдэд илүү нэмэгдэл татвар татаасгүй тус дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах давуу эрх олгосон явдал. Ийн цоо шинэ, хамгийн гол нь нийгмийн хариуцлагатай менежмент нэвтрүүлж, үүгээрээ салбартаа илүүрхэж эхэлсэн “Эфэс”-т үйлчлүүлэгчид ам сайтай болсон байна лээ.

Зиндаархагч “Good price” буюу эрэлтэд тулгуурласан нийлүүлэлт

Тансаг зэрэглэлийн томоохон хотхонууд дунд бууриа зассан “Good price”-ынхан хэд хэдэн үзүүлэлтээр бусдаар онцгойрдог. Тухайлбал, анхны хүргэлттэй супермаркетуудын нэг бол эднийх. Үнийн дүн нь 33000 төгрөгөөс дээш бараа авсан тохиолдолд хүргэж өгнө. Таны захиалсан хүнс таны хаалгыг тогшино гэсэн уриа нь ч хүмүүсээс алга ташилт авч чадсан. Захын нэг хороололд, замын хаа нэг гудамжинд байдаггүй “Гүүд прайс” өдгөө 5 салбартай. Хэрэглээ өндөр, амьжиргааны түвшин дээгүүр хүмүүст хүрч үйлчилдэг нь эдний ялгарал гэж болно.

Сүлжээ дэлгүүрийн толгой компани нь “Үлэмж Гросерс”. Сүүлд барилгын бизнесээр хүрээгээ тэлсэн “Үлэмж гросерс” гадаад худалдаа, нийтийн хоол, гоо сайхны үйлчилгээ зэрэг олон салбарт бизнестэй. Группийн эзэн Мөнхбат хэмээх нууцлаг ноёнтон, гэргий Дэлгэрмаа хэмээх ганган шаавай бүсгүй бий. Дэлгүүрээ эдний ууган хүү залуу бизнесмэн Б.Чингүн эхнэрийн хамт удирдан ажиллуулдаг.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 20:53
    Retweet (5)
  • 06-02 20:15
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)